Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Манделатай салах ёс хийхээр 100 гаруй орны удирдагчид цугларлаа
Арьс өнгөөр ялгаварлах гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэхээр дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд Өмнөд Африкийн Иоханнесбургт цуглараад байна. Хэдхэн цагийн дараа Иоханнесбургийн FNB цэнгэлдэх хүрээлэнд салах ёс гүйцэтгэж эхлэх бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун, Бразилийн төрийн тэргүүн Дильма Руссеф, Кубын удирдагч Рауль Кастро тэргүүтэй дэлхийн удирдагчдаас гадна Өмнөд Африкийн ард түмэн хайртай удирдагчаа эцсийн удаа харах юм.  Н.Манделад хүндэтгэл үзүүлэхээр АНУ-ын зөвхөн одоогийн Ерөнхийлөгч ч бус Жорж, Буш, Билл Клинтон, Жимми Картер гээд өмнөх төрийн тэргүүнүүд, Их Британийн экс Ерөнхий сайд Тони Блэйр, Гордон Браун хүртэл хүрэлцэн ирсэн байна. Нийтдээ одоо төр барьж байгаа болон өмнө нь хашиж байсан 100 гаруй орны төрийн тэргүүн, удирдагчид энэ ёслолд оролцох юм. Буддын шашны тэргүүн Далай лам Н.Манделаг сүүлчийн замд нь үдэхэд байлцахыг хүссэн боловч Өмнөд Африкийн ЭСЯ түүнд хоёр ч удаа виз олгохоос татгалзсан учир ирж чадаагүй байна.

Оршуулах ёслол ирэх ням гаригт боловч дэлхий нийтээрээ хүндэтгэн хайрладаг энэ түүхэн хүнд сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх боломжийг гагцхүү өнөөдөр олгож байгаа юм.  Тиймээс 90 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг хүмүүс аль хэдийнэ зорьж эхэлжээ. Нийтдээ дөрвөн цаг үргэлжлэх салах ёс гүйцэтгэх ажиллагааг нээж Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэйкоб Зума үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхий нийтийг төлөөлж, үг хэлэх юм байна. Мөн Манделагийн гэр бүлийнхэн, түүний  үр ач нар ч өвөг эцгээ дурсаж үг хэлэх аж. Ёслолыг гурван том дэлгэцээр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэх юм байна. Энэ бүх ёслол хүндэтгэлийн арга хэмжээний дараа ирэх ням гаригт Н.Манделаг төрсөн нутагт нь хөдөөлүүлэх юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан