Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Гэр хорооллыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн Хөгжлийн
Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар
хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн
санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт 12 сарын 09-ний өдөр Төрийн ордонд
гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын
Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцлоо.
Хөтөлбөр 9 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзэж байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Азийн Хөгжлийн Банкны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгажуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн Хөгжлийн
Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар
хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн
санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт 12 сарын 09-ний өдөр Төрийн ордонд
гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын
Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцлоо.Хөтөлбөр 9 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзэж байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Азийн Хөгжлийн Банкны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгажуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл























