Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд тангараг өргөлөө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 283 албан хаагч өчигдөр /12.09/ төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн бол өнөөдөр дүүргүүдийн ИТХ-ын ажилтнууд тангараг өргөлөө. Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн П.Энхжаргал, Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн А.Анхбаяр, Налайх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн К.Амангүль, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Ц.Мөнхцэцэг нар төрийн жинхэнэ албан хаагч боллоо. УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл