Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
МУИС-ийн шинэчлэл бол дарангуйлал
Монголын ууган их сургууль болох МУИС түүхэндээ томоохон алхам хийхээр зориглож буй. Энэ бол бүтцийн шинэчлэл. Тэгвэл тус шинэчлэлийг сайшаах нэгэн байхад эсэргүүцэх нь ч байна. Эсэргүүцэгчдийн төлөөлөл болсон зургаан салбар сургуулийн 30 гаруй багш “МУИС-д ардчиллыг сэргээх түр хороо” гэсэн нэрийн дор нэгджээ. Тэд өчигдөр хэвлэлийн хурал зарласан юм.
Шинэчлэлийг МУИС-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа. Тэгвэл шинэчлэл хийх гэж байгаа удирдлагууд тус сургуулийн үйл ажиллагааны ил тод байдлыг бүрэн алдагдуулж, Удирлах зөвлөл болон ажлын хэсгүүдээс гарч буй хурлын шийдвэрүүд хэрхэн гарсан тухай мэдээллийг нээлттэй өгөхгүй байгаа нь ардчиллыг үгүй хийж байна хэмээн түр хорооныхон үзэж байгаа юм. Мөн тэд “МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай МУИС-ийн удирдах зөвлөлийн тогтоолын төсөл хэмээх баримт бичгийг гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ ганцаараа дур мэдэн ТУЗ-д танилцуулж, батлуулахаар улайрсан. Л.Мөнх-Эрдэнэ захирлын хариуцлагагүй үйлдлийг МУИС-ийн захирал А.Галтбаяр, бүрэлдэхүүн сургуулиудын бүх багш нартай хийсэн уулзалтын үеэр хүлээн зөвшөөрсөн ч өнөөг хүртэл ямар ч хариуцлага тооцохгүй, хамгаалсаар байна. Тиймээс ардчилсан нийгмийн суурь зарчмыг баримтлан МУИС-ийн удирдах зөвлөл болон захирал А.Галтбаяр нарын хүнийг бүрэлдэхүүнээрээ огцрох замаар хариуцлага хүлээх ёс зүйтэй байх ёстой” хэмээн мэдэгдсэн юм.
Түр хорооноос тавьсан дээрх шаардлагыг МУИС-ийн захиргаа авч хэлэлцэхгүй, биелүүлэхгүй бол тэд энэ сарын 12-ны 12:00 цагт МУИС-ийн төв байрандаа эсэргүүцлийн жагсаал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөх бичиг өгөх аж. Мөн хурлын үеэр түр хорооны багш нар шинэчлэлийн асуудал яригдаж эхэлснээс хойш сургуульд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьсан. Багш нарыг дунд нь хагарган бутаргаж, ахмад багш нарыг 60 нас хүрсэн гэдэг шалтгаанаар шууд тэтгэвэрт гаргах, үзэл бодлоо илэрхийлсэн багш нарыг ажлаас нь хална хэмээн сүрдүүлснийг ч хэлж байлаа.
Шинэчлэл оюутнуудад шууд тусах учраас хурдан хугацааны өөрчлөлт араасаа асар их хохирол дагуулдаг гэдгийг бодолцож, нэгээс хоёр жилийн суурь судалгаатай хийх ёстойг багш нар шаардаж байна.

0 Сэтгэгдэл