Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Оросын РИА Новости агентлаг гэж байхгүй боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Юун түрүү хуучин байсан РИА Новости агентлагийн бааз дээр тулгуурлан  “Олон улсын мэдээллийн “Россия сегодня” /Өнөөдрийн орос/ агентлаг байгуулахаар болсон байна. Энэ агентлагийг телевизийн хөтлөгч байсан Дмитрий Кисилев толгойлох гэнэ.

Путины “Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэх тухай” зарлигт Телевиз радиогийн төрийн фондыг Бүх оросын телевиз, радиогийн компанид, “Эх орон” сэтгүүлийг “Оросын сонин”-ы мэдпэлд оруулахаар болжээ. Зарлигаар мэдээллийн  “Өнөөдрийн орос” агентлаг нь “ОХУ-ын төрийн бодлого болон улс орны олон нийтийн амьдралыг гадаад  орнуудад сурталчлах үүрэгтэй гэж заажээ.

РИА Новости агентлагийг татан буулгаж байгаа тухайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Иванов “Энэ тухайд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт өнөөдөр энэ агентлаг төсвийн хөрөнгийг хэт үрэлгэн ашиглаж байна. Хоёрдугаарт төрийн мэдээллийн байгууллагын үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх зорилготой” гэж тайлбарлажээ.
РИА Новости агентлаг нь 1941 онд анх “Совимформбюро” /Зөвлөлтийн мэдээлэх товчоо/ нэртэйгээр байгуулагдаж 20 жилийн дараа хэвлэлийн “Новости” агентлаг   / АПН /болоод 1990 онд мэдээллийн “Новости” агентлаг, 1993 онд “РИА Новости” болж өөрчлөгдсөн юм.
 
РИА Новости агентлагийн Ерөнхий редактор ажилтнуудаа үдлээ

Оросын мэдээллийн РИА Новости агентлагийн ерөнхий редактор Светлана Миронюк агентлагийнхаа ажилтнуудтай уулзаж татан буулгасан тухай болон цаашдын төлөвийн талаар мэдээлсэн байна. Тэрээр  хуучин агентлагийн эрхэлж байсан болон хэрэгжүүлж байсан зарим төсөл үйл ажиллагааг  хааж байгаа хэдий ч ажилтнуудаа таарч тохирох, сонирхсон ажилтай болгоно гэдгээ хэлжээ. Байхгүй болж байгаа агентлагийнхаа нэг ч хүнийг ажилгүй, цалин хөлсгүй, нөхөн төлбөргүй орхихгүй гэдгээ тэр тэмдэглэсэн байна. Энэ талаар шинэ зохион байгуулсан байгууллагын удирдлагуудтай ч ярилцана гэжээ. Агентлагийг ийн татан буулгаж байгаа нь зохион байгуулалтын шинэ, илүү төгөлдөр хэлбэрт оруулж байгаа болохоор төр хуучин ажилтнуудыг ажил, цалин хөлстэй болгоно гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан