Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Энэтхэг ажилчид бослого гаргажээ
Дэлхийн хамгийн баян, хамгийн тайван, хамгийн авлига багатай улсын нэг Сингапурт олныг хамарсан үймээн самуун дэгдэж, дэлхийн нийтийг гайхшрууллаа. Энэтхэг хороололд амьдардаг 33 настай залууг автобус мөргөсний дараагаар тус хорооллын оршин суугчид үймээн дэгдээж, хохирогчийг эмнэлэгт хүргэхээр ирсэн түргэн тусламж болон цагдаагийн таван машиныг шатаажээ. Хэргийн газар ирсэн цагдаа нар ганц ч буун дуу гаргалгүйгээр нэг цагийн дотор үймээнийг намжааж, 27 хүнийг баривчилжээ.
Сингапур нь яс үндэсний онцлогоор бөөгнөрөн амьдардаг гадны ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай. Тиймээс энэ улсыг донсолгосон үймээн самуун гол төлөв Хятад, Энэтхэг, Малайз хороолол гэх мэт газарт оршин суудаг хүмүүс үүсгэдэг гэнэ. Хамгийн сүүлд 40 жилийн өмнө Хятад ба Малайзаас гаралтай ажилчид үймээн дэгдээж, Сингапурыг тун ч таагүй байдалд оруулж байсан аж.
Сингапурын хуулиар олон нийтийг өдөөн турхирсан гэмт хэрэг үйлдсэн хүнд долоон жилийн хорих ял оноодог.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан