Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Оросын дипломатууд буруудав
АНУ-д манай хойд хөршийг төлөөлөн суугаа дипломат ажилтнууд эрүүл мэндийн даатгалтай холбоотой луйвар хийсэн хэрэгт олноороо татагдсан байна. АНУ-ын Засгийн газраас жирэмсэн, амьжиргааны төвшин доогуур иргэдэд олгодог нийгмийн халамжаас ОХУ-ын дипломатчид 1,5 сая ам.доллар завшсан тухай "Коммерсант" сонин мэдээлж байна. АНУ дахь Оросын Элчин сайдын яам, НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын ажилтан ба тэдний ар гэрийн хүмүүс ийнхүү луйвар хийсэн нь илчлэгджээ.
Оросын дипломат ажилтнууд Америкаас олгодог нийгмийн халамжийг авахын тулд өөрсдийн орлогын мэдүүлгээ буруу өгдөг байсныг Америкийн хууль хяналтынхан илрүүлсэн байна. Тухайлбал, Нью-Йорк дахь Ерөнхий консулын газрын ажилтан Виталий Сагура гэгч нь нийгмийн халамж авахын тулд жилийн 29 мянган ам.долларын цалинтай гэсэн мэдүүлэг өгсөн байтал бодит байдалд сарын 5160 ам.долларын цалинтай байсан нь илэрчээ. Ийнхүү цалингийн хэмжээг хуурамчаар мэдүүлснээр энэ хүн Америкийн төрөөс нийгмийн халамж хэлбэрээр жилийн хугацаанд 37 мянган ам.доллар авсан байна. Энэ мэтээр дипломатчид нийт 1,5 сая ам.доллар луйвардсан байна.
Нийт Америкт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ОХУ-ын дипломат ажилтан 49 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч дипломат ажилтнуудын халдашгүй эрхийн тухай Венийн конвенцийн дагуу бүгд халдашгүй эрхтэй болохоор Америкийн хууль сахиулах албаныхан баривчлах нь бүү хэл байцаалт авах эрхгүй. Оросууд ч эвгүй байдалд орсноо ойлгоод бүгдийг нь нутаг руугаа буцаан татсан аж.

0 Сэтгэгдэл