Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Гишүүд цалин нэмсэнд дургүйцжээ

Их Британийн парла­ментын гишүүдийн цалин­гийн хэмжээг тодорхойлдог удирдах газраас доод тэнхмийнхээ гишүүдийн цалинг нэмж. Хамгийн хачирхалтай нь, цалин нэмлээ хэмээн дургүйцэж буйгаа Британийн парламентын хамгийн нэр хүнд бүхий гишүүд илэрхийлжээ. Шалтгаан нь, нэг талаас тун хачин ч нөгөө талаас хамгийн энгийн гэж болно.

Хоёр жилийн дараа болох сонгуулийн үеэр сөрөг хүчин нь энэхүү цалингийн нэмэлтийг өөртөө ашигтайгаар эргүүлэн эрх барьж байгаа намыг эвгүй байдалд оруулах магадлал тун өндөр гэж үзсэн юм байна.
Их Британи даяар төсвийн алдагдлыг багасгахын төлөө хэмнэлт хийх хүрээнд төсвийн ажилтнуудын цалинг инфляцын төвшинг харгалзан жилд дунджаар нэг хувиас ихгүйгээр нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Гэтэл парламентын гишүүдийн цалин хөлсийг тогтоодог удирдах газраас 2015 оноос эхлэн цалинг нь шууд 11,4 хувиар нэмэгдүүлсэн аж. 11,4 хувь гэдэг нь жилийн 66,4 мянган фунт байсан цалинг 7,6 мянгаар нэмээд жилийн 74 мянга болгосон хэрэг. /Британийн фунтын ханштай харьцуулан монгол төгрөгөөр хэд болохыг өөрөө тооцоод үзээрэй/.

Их Британийн Засгийн газрын сайд нар манайхтай адил парламентын гишүүний албатай учраас байдал бүр эвгүйтсэн хэрэг. Учир нь, сайдын цалин дээр гишүүний цалин нь нэмэгдсэн гэсэн үг. Энэ мэтээр яваад байвал дараагийн сонгуулийн үеэр буюу 2015 онд эрх барьж байгаа намын ялах магадлал эрс буурах аж. Бүгд хэмнэ, хас, төсвөө цомхотго гээд олон жил болж байгаа атлаа гишүүдийн цалинг ийнхүү нэмсэн нь сонгуулийн өмнөх амлалттай нь огтхон ч нийцэхгүй нь ойлгомжтой. Бүр нарийн яривал, сөрөг хүчний зүгээс мэдэгдэл хийхээс өмнө урьдчилаад хийж байгаа хэрэг гэж ойлгож болно.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Филипп Хаммонд “Батлан хамгаалахын сайд байсан цагтаа манай цэргийнхэн ямар ч өөгүй алба хашсаны төлөө жил болгон нэг хувийн нэмэгдэл авч байгаа үед би одоогийн цалин дээрээ нэмж ямар ч мөнгө авахгүй” гэж мэдэгджээ.

Сөрөг хүчин болж байгаа лейборист намын “Сүүдрийн Засгийн газар” гэгчийн сангийн сайд Эд Боллз “Манай эдийн засаг ийм байдалтай байхад би яаж намынхаа хүмүүсийг цалингаа нэмүүлэхийн төлөө саналаа өг гэж хэлж чадах юм бэ?” гэсэн байна. Гэхдээ л зарим улстөрч парламентын гишүүдийн цалинг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байгаагаа нуугаагүй гэнэ. Тухайлбал, лейборист намаас парламентад суугаа дотоод явдлын болон гадаад хэргийн сайд асан Жек Стро гэгч цалин нэмэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ үүнээс өмнө 2015 онд болох сонгуулиар нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ урьдчилаад мэдэгдсэн гэдгийг нь тодотгох хэрэгтэй байх.

Стро нь улс төрд авьяаслаг залуучуудыг татан оруулахын төлөө парламентын гишүүдийн цалин пүнлүүг нэмэх ёстой, эс бөгөөс энэ талаар санаа зовох зүйлгүй баячууд эсвэл юу ч хийлгүй асар их хөрөнгө өвлөн авсан хүмүүс л парламентын гишүүний суудлын төлөө өрсөлдөж яваандаа улс төрийн элитийг ялзралд хүргэнэ гэж үзсэн байна.

Ингээд бодохоор гишүүдийн цалинг нэмэх нь тийм ч буруу зүйл биш гэсэн үзэл бодолтой хүн зөвхөн манай улсаар хязгаарлагддаггүй бололтой.
Дашрамд сонирхуулахад, Их Британийн парламентын гишүүний дунд нэр заалгүй, нууц санал асуулга явуулахад дийлэнх нь цалингаа чамлан, нэмэх ёстой гэж үзсэн төдийгүй жилийн хэмжээ нь 2015 онд нэмэгдэх 74 мянган фунтээс даруй 12 мянгаар илүү буюу 86 мянга 25 фунт байвал зохистой тухайгаа мэдэгджээ.
Ингэхэд эрхэм уншигч та, дэлхийн хэмжээнд парламентын гишүүд хэдий хэмжээний цалин авдаг талаар сонирхож байсан уу? Тэгвэл сонирхуулъя. Гэхдээ улс болгоныхыг тоочвол сонины нүүр хүрэлцэхгүй. Иймд ямагт анхаарлын төвд байдаг цөөн хэдэн орны парламентын гишүүдийн авдаг жилийн цалингаас сонирхуулъя.
Австралийн парламентын гишүүд жилдээ 201,2 мянган ам.долларын цалинтай гэхээс эхлээд та доорхи хүснэгтээс сонирхоорой.

Энэ бол жилийн цалин гэдгийг нь дахин сануулъя. Тэгэхээр та 12-т хувааж байгаад сарын хэд авдаг болохыг нь өөрөө тогтооно биз. Ямар ч байсан Их Британийн парламентын гишүүдийг алсын хараатай гэж магтаж болохоор юм. Хоёр жилийн дараа цалин нэмэгдэх сургаар ингэж бухимдана гэдэг лут шүү.
0 Сэтгэгдэл
МОНГОЛ АРД ТУМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР СУУЖ БАЙГАА ХАР ХУЛГАЙЧ НАР ООРСДИЙНХОО ЦАЛИН НЭМЭХ ГЭЖ СУРЧИЛГАА ХИЙЖ БАЙГАА ЕР НЬ ЭХЛЭЭД АРД ТУМЭН НАСТАН БУУРЛУУДДАА ЦАЛИН НЭМЧИХ
Хамгийн их уншсан