Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Ким Чен Уны авга эгч “урвагч” нөхрөөсөө салжээ
Ким Чен Ун авга эгчийнхээ нөхөр, улсынхаа хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг Чан Сон Тэкийг намаасаа хөөж, бүх хэргэм зэрэг, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдгийг тус улс албан ёсоор баталлаа. Ким Чен Ирийн дүү буюу Ким Чен Уны авга эгч болох Ким Кён Хуйгийн нөхөр Чан Сон Тэк нь  Хойд Солонгосын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний Үндэсний батлан хамгаалах комиссиын дэд даргын алба хашиж байсан юм. Гэвч түүнийг наанаа Хөдөлмөрийн намыг дэмжиж буй мэт жүжиглээд далдуур намын эсрэг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгаж, намаас хөөсөн юм.  Түүнийг буруутгах үндэслэл дунд удирдагч Кимийн тушаалын зөрчсөн, үндэсний үнэт баялгийг хямд үнээр худалдсан, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, гэр бүлээсээ гадуур бүсгүйчүүдтэй зохисгүй харилцаа тогтоосон, гадаадын мөнгөн тэмдэгтээр казино тоглосон гээд олон арван зүйл дурдсан байжээ.

Нэгэнт Чан Сон Тэк нам, төрийн дайсан болсон учир Ким Чен Ирийн авга эгчтэй ч амьдрах аргагүй болсон бололтой. 70 шахсан тэднийг салсан гэх мэдээлэл гарч байна.  
Чан Сон Тэкийг зөвхөн намаас хөөгөөд бүх зүйл дуусах уу, эсвэл хуулиар шийтгэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч түүний нэг туслах Өмнөд Солонгосоос улс төрийн орогнол хүсэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан