Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Туркт байгаа монгол иргэд 30 ам.долларын хураамж төлөхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын БНТУ-д хийсэн айлчлалын үеэр Анкара хотноо аравдугаар сарын 10-нд гарын үсэг зурсан “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих аж. Мөн монголчууд БНТУ-д байх хоног тутамдаа 30 ам.долларын хураамж төлдөг байсан хуучин журам хүчингүй боллоо.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан “Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Ингэснээр хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын БНТУ-д хийсэн айлчлалын үеэр Анкара хотноо аравдугаар сарын 10-нд гарын үсэг зурсан “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих аж. Мөн монголчууд БНТУ-д байх хоног тутамдаа 30 ам.долларын хураамж төлдөг байсан хуучин журам хүчингүй боллоо. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд Серби улсад айлчлах үеэрээ Белград хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан “Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Ингэснээр хоёр талын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд тус тусын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчино.
0 Сэтгэгдэл























