Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Авлига авбал Хятадад бүх насаараа хоригдоно
Зүүн хойд Хятадын Жилинь мужийн шүүх, төрийн өмчит үүрэн телефон компанийн дэд ерөнхийлөгч асан Лу Сяндуныг  хээл хахууль авсан хэргээр бүх насаар нь шоронд хорихоор шийдвэрлэжээ.
Синхуа мэдээллийн агентлагаас мэдээлснээр 2003-2011 оны хооронд албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахуульд 25 сая гаруй юань буюу 4.10 сая ам. доллар авсан нь илэрсэн 53 настай Лу Сяндун, түүний эхнэр болон бусад холбоотой этгээдүүдийг шүүх буруутгажээ.
Агентлагийн мэдээлснээр бол Лу Сяндунгийн авсан хээл хахууль асар их ч орлогынхоо зарим хэсгийг  буцаан төлсөн, хэргээ үнэн зөв хүлээсэн зэргийг үндэслэн түүний ялыг  хөнгөрүүлсэн гэж шүүхээс мэдээлжээ.
Түүнийг 2012 оны эхэн үеэс эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Харин Хятадын үүрэн телефон холбооны хамгийн том компани “China Mobile”-ийн холбогдох албан тушаалтнууд энэ талаар таг чимээгүй байна.  Лу Сяндун нь тус компаний төрийн өмчит толгой компани болох “China Mobile Communications” корпорацын дэд ерөнхийлөгчийн албан тушаал харшиж байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Ìàíàéõ èéì õóóëü áàòëààñàé. ßìàð ñàéõàí þì áý Èéì õóóëü õýðýãæýýä ýõëýõýä ë àðä áèäíèé àìüäðàë øóóä ñàéæèðíà äàà
IIM L BGA YUM SH DEE ANHAAR
Хамгийн их уншсан