Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Аргентинд цагдаа нар ажил хаясан биш дээрэм тонуул гаарлаа
Аргентины цагдаа нар ажил хаяснаас болоод тус улсад дээрэм тонуул газар авч залуучууд томоохон супермаркетуудыг дээрэмдэн хоол хүнс, ахуйн техник хэрэгслийг нь авч явж байна. Бас иргэд рүү халдан дээрэмдсэн хэрэг ч хэд хэдэн удаа гарчээ. Хамгийн сүүлийн мэдээгээр нэг хүний амь үрэгдэж, 60 гаруй хүн шархадсан байна. Цагдаагийн 22 мянган ажилтан ажлаа хаяад байгаа бол тун цөөхөн тооны хүн л ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм байна. Дээрэм тонуул том хотуудад төдийгүй хязгаар нутагт ч бас гарч орон байрны хулгай ч гарсаар байгаа гэнэ.

Цагдаагийнхан хөдөлмөрийн хөлс, нийгмийн баталгаагаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм. Харамсалтай нь Кордов мужийн амбан захирагч Хосе Мануэль де ла Сота 2014 оны нэгдүгээр сар хүртэл цалин хөлс нэмэхгүй гэдгээ мэдэгджээ. Тэр бас улс орондоо нүүрлээд байгаа инфляцийг хянаж чадахгүй байгаа холбооны засгийн газрыг шүүмжилсэн байна. Хэдэн зуун хүнийг саатуулсан ч дэлгүүрүүдийн эзэд ямар ч хамгаалалтгүй байна. Хулгай дээрэм, иргэдэд халдаж байгаа энэ явдлыг таслан зогсооход одоо хатуухан арга, резинэн сум шаардлагатай гэж байна.
Баруун нутгийн Сан-Хуан хотод эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигч феминистүүдийн их хуралд оролцогсод католик сүм рүү халдсан явдал бас гарчээ. Аргентины өнцөг булан бүрээс цугларсан 17 мянган эмэгтэй хурлынхаа дараа сүмд очиж үр хөндөх эрхээ дээдэлнэ хэмээн дайрсан байна. Сүмийн залуу гэгээнтнүүд тэднийг зогсоохоор оролдсон ч цээж нүцгэн бүсгүйчүүд тэдний нүүр лүү нулимж, будгаар энд тэнд нь зуран янз бүрийн ааш аяг үзүүлжээ. Тэд бас гэгээнтнүүдийг харсаар байхад Ромын Папын дүрст бүхий хүүхэлдэй шатаасан байна.

0 Сэтгэгдэл