Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Жаргалантын дуган
Хөвсгөл аймгийн Жарга-лант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуу-лан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890-ээд онд Хөнж-лийн гол үерлэн усанд ав-тахад дунганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ. Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуурагдан зангидах, шаантаглаж төв байгаа газар авчран барьжээ. Тус дуган нь монгол загварын сүм дуганы холбох , ханыг дан банзаар хөндлөн босгох зарэг аргаар угсран барьсан нь
буулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй, гадуураа эргэн тойрон 6-8 баганатай , гурван үе байсан ба 1930-аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураан янзлаж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ.
Хөвсгөл аймгийн Жарга-лант сумын төв, Хөнжлийн голын эрэгт орших Дашпэлжэйлэн хэмээх энэ дуганыг нутгийн тахилагат шүтээн Дамдинчойжоо бурхант их уулыг голлуу-лан барьсан ба дуганы гол шүтээн нь дээрх бурхан байв. 1890-ээд онд Хөнж-лийн гол үерлэн усанд ав-тахад дунганг нүүлгэн зөөж одоогийн Жаргалант сумын төрөлд орох бөгөөд дээврийг паалангийн оронд модоор хийн банзыг хагас сар хэлбэрээр зүсэн углаж тавих байдлаар бүрхжээ. Дуганы багана дам нуруунуудыг хооронд нь углуурагдан зангидах, шаантаглаж төв байгаа газар авчран барьжээ. Тус дуган нь монгол загварын сүм дуганы холбох , ханыг дан банзаар хөндлөн босгох зарэг аргаар угсран барьсан ньбуулгаж зөөхөд зориулагдсан бололтой. Углуурга модны зах ил гарсан хэсгийг цэцгэн хээгээр чимэглэн зүмэр тавьж улаан ягаан өнгөөр будсан болон дотор талдаа шашны эд зүйлс, чимэглэл зүүж өлгөх зай ихтэй байгаа нь монгол загварын сүм дуганы нэг шинж юм. Дуган нь бөмбөгөр оройтой дөрвөлжин хэлбэртэй, гадуураа эргэн тойрон 6-8 баганатай , гурван үе байсан ба 1930-аад онд сүм хийдийг олноор нураан буулгах үед дуган эвдрэл гэмтэл багатай үлдсэн хэдий ч хожим барааны агуулах болгон ашиглах зорилгоор дээд дээврийн хэсгийг нураан янзлаж үндсэн хэлбэрийг гажуудуулан одоогийн төрх байдалд оруулжээ.
0 Сэтгэгдэл























