“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Башар Асад шилжилтийн Засгийн газрыг тэргүүлэхээр санаархаж байна
Сирийн ерөнхийлөгч Башар Асад төрийн тэргүүнийхээ үүргийг орхиолгүй, шилжилтийн Засгийн газрыг тэргүүлэх бодолтой байгаа гэнэ. Түүний энэ шийдвэрийг Засгийн газрын нь нэг сайд мэдээлжээ.
Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийнхэн саявтар шилжилтийн үед Башар Асадыг засгийн эрх мэдлээс зайлсан тохиолдолд л 2014 оны нэгдүгээр сарын 22-нд Женевт хийхээр товлоод байгаа Сирийн талаарх бага хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн бас Ахмед Тоуме тэргүүтэй шилжилтийн үеийн түр Засгийн газрыг 9 сайдын бүрэлдхүүнтэй байгуулна гэдгээ ч хэлсэн. Тэд сирийн армийг галаа бүрэн зогсоож Башар Асадын огцруулах шаардлага тавьж байна. АНУ, барууны орнууд ч Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах саналыг дэмжиж байгаа юм.

2011 оны гуравдугаар сараас эхэлсэн Сирийн зэвсэгт мөргөлдөөний явцад нийтдээ 100 гаруй мянган хүний амь үрэгдээд байгаа гэж НҮБ мэдээлж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Башар Асадыг цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгаагаа НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нави Пиллай хэлж байна. Тэрээр “Башар Асадын оролцоотойгоор Сирийн Засгийн газар улс орондоо үйлдсэн цэргийн гэмт хэргийг нотлох баримтууд байгаа” гэжээ. Түүнийхээр бол тус улсын өндөр албаны өөр бусад хүмүүсийн гэмт үйлдлийн баримтууд ч байгаа гэнэ.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад төрийн тэргүүнийхээ үүргийг орхиолгүй, шилжилтийн Засгийн газрыг тэргүүлэх бодолтой байгаа гэнэ. Түүний энэ шийдвэрийг Засгийн газрын нь нэг сайд мэдээлжээ.Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийнхэн саявтар шилжилтийн үед Башар Асадыг засгийн эрх мэдлээс зайлсан тохиолдолд л 2014 оны нэгдүгээр сарын 22-нд Женевт хийхээр товлоод байгаа Сирийн талаарх бага хуралд оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн бас Ахмед Тоуме тэргүүтэй шилжилтийн үеийн түр Засгийн газрыг 9 сайдын бүрэлдхүүнтэй байгуулна гэдгээ ч хэлсэн. Тэд сирийн армийг галаа бүрэн зогсоож Башар Асадын огцруулах шаардлага тавьж байна. АНУ, барууны орнууд ч Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах саналыг дэмжиж байгаа юм.

2011 оны гуравдугаар сараас эхэлсэн Сирийн зэвсэгт мөргөлдөөний явцад нийтдээ 100 гаруй мянган хүний амь үрэгдээд байгаа гэж НҮБ мэдээлж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Башар Асадыг цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгаагаа НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нави Пиллай хэлж байна. Тэрээр “Башар Асадын оролцоотойгоор Сирийн Засгийн газар улс орондоо үйлдсэн цэргийн гэмт хэргийг нотлох баримтууд байгаа” гэжээ. Түүнийхээр бол тус улсын өндөр албаны өөр бусад хүмүүсийн гэмт үйлдлийн баримтууд ч байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл























