Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Депутатууд зодолдож нэг нь алтан буу гаргажээ
ОХУ-ын Төрийн Думын “Нэгдмэл орос” фракцын гишүүн Алексей Журавлев, Адам Делимханов нар парламентын байрны 15 дугаар давхрын цахилгаан шатны дэргэд мягмар гарагийн орой зодолдож түргэн тусламж дуудахад хүрсэн байна.
Чеченийн тухай асуудлаас болоод Делимханов намайг “Чи муу юугаа бичээд байгаа юм. Энэ чинь сайн юманд хүргэхгүй шүү” хэмээн заналхийлсэн. Тэгээд “Юу гэнээ чи, Чечень оросын газар нутаг биш гэв үү”  гээд толгой руу цохихоор нь би өөрийгөө хамгаалахад хүрсэн гэж Алексей Журавлев ярьжээ. Ингээд туслах, хамгаалагчид нь ирэхэд Делимханов депутатаас алтан гар буу гарч ирсэн байна.

Депутат Делимхановын хувьд Чеченийн ерөнхийлөгч Кадыровын дотно нөхөр, Оросын баатар, Восток” батальоны захирагч Сулим Ямадаевын амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн Арабын Эмиратын эрх баригчид түүнийг 2012 оны эх хүртэл олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан түүхтэй.
Блогчид энэ явдлыг шүүрэн авч “Алтан гар буугүй бол депутат байх ичмээр дээ”, “Жирийн кавказ эрээс кавказ депутат алтан гар буугаараа ялгаатай” хэмээн шоглон бичиж эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан