Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Цагдаагийнхан сэтгүүлчдэд хамгийн халтай байна
Европын холбоотой хийж байсан хэлэлцээрээ зогсоосон Засгийн газраа эсэргүүцэн Украины нийслэл Киевт болж байгаа жагсаал цуглаан сэтгүүлчдэд хамгийн халтай болж байна. Энд ажиллаж байсан тус улсын болон гадаадын хэвлэл мэдээллийн сурвалжлагч, гэрэл зурагчин, телевизийн сэтгүүлчдээс 40 хүн үймээнд оролцогсод болон цагдаа, тусгайгийн ажилтнуудын гарт өртөөд байна.

Тэдний олонхийг цагдаагийн “Беркута” тусгай тасгийнхан зодсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. БизнесИнформын гэрэл зурагчин Александр Перевозникийг гэхэд л үнэмлэхээ үзүүлээд байхад нь “Беркута”-гийн найман ажилтан элбэж зодсон бол гэрэл зурагчин Анатолий Степановыг цагдаа нар бороохойдож тархийг нь хагалан, гарыг нь хугалжээ.

Euronews – ийн теле оператор Роман Куприяновыг зам дээр унасан хүний зураг авч байхад нь цагдаа нар зураг авахаа болихыг шаардаад эцэст нь бөөнөөрөө дайрч зодсоноос тэрээр одоо эмнэлэгт хэвтээд байна. УНИАН-ы гэрэл зурагчин Евгений Малолеткаг мөн л зураг авч байхад нь цагдаа нар зодож гарыг нь хугалан аппаратыг нь эвджээ. Түүнийг сурвалжлагч гэдгийг нь мэдээд бүр санаатай зодсон гэж сэтгүүлч өөрөө ярьж байна.

Үүнээс үүдээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад замын цагдаа нарын өмсдөг дээрээ “Пресс” гэсэн бичээстэй, гэрэлтдэг шар өнгийн хувцас өмсгөж эхэлжээ.

0 Сэтгэгдэл