Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“Боко Харам” дайралт хийжээ
Нигерийг лалын шашны дэг жаягаар амьдардаг улс болгохын төлөө үйл ажиллагаа явуулдаг алан хядагч  “Боко Харам” бүлэглэл Майдагури хотын эзлэх дайралт зохион байгуулжээ. Нигерийн армийн анги, нэгтгэлүүд энэ дайралтыг амжилттай няцаан 24 алан хядагчийг устгасан байна. Алан хядагчид хотыг эзлэн авахаас гадна ойролцоо байдаг нисэх хүчний баазыг эзлэн авах зорилготой байсан тухай армийнхан мэдэгдлээ. “Боко Харам” бүлэглэл сүүлийн үед үйл ажиллагаагаа энэ мэтээр эрс идэвхжүүлсэнтэй холбоотойгоор Нигерийн зүүн хойд мужуудад онц байдал тогтоогоод байгаа юм.
Энэхүү алан хядах бүлэглэл нь лалын шашинтай холбоогүй болгоныг үзэн ядаж, устгадаг гэдгээрээ алдартай. Хэдхэн сарын өмнө барууны хүмүүнлэгийн байгууллагын тусламж авдаг гэсэн шалтгаанаар эмнэлэг рүү дайрч ямар ч гэмгүй олон арван хүний аминд хүрч байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан