Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Янукович Хятадад айлчилж байна
Украйнд сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ “хурц” хэлбэрээр илэрхийлэн төр эргэж магадгүй байгаа тухай дэлхийн мэдээллийн агентлаг болгон мэдээлж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр сөрөг хүчнийхэн Засгийн газрын байрыг битүү бүслэн дотогш хүн нэвтрэх, гадагш гарах боломжгүй болгожээ. Сөрөг хүчнийхэн Януковичийг нэн даруй огцрох, Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг шаардаж байгаа юм.
Гэтэл хэргийн эзэн Янукович Хятадад албан ёсны айлчлал хийхээр явсан нь олон хүний гайхшрал төрүүлж байна. Янукович айлчлалынхаа явцад Хятадын тэргүүн Ши Жинпинтэй уулзан хэлэлцээ хийх бөгөөд хоёр улсын хоорондын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах аж. Хэлэлцээрийн явцад арилжаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү ба зээл, эрчим хүч, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллахад нэн тэргүүний анхаарал тавих аж.
Үүнээс гадна Янукович нь Бээжинд болох бизнес форумд оролцон Шэньси мужаар зочлон удирдлагатай нь уулзаж, түүхийн музейгээр зочлох гэнэ.
Нутагт нь улс төрийн гүн хямрал үүсээд байгаа ээдрээтэй нөхцөлд ийнхүү гадаад руу албан ёсны айлчлал хийнэ гэдэг ямар ч байсан өөрийн ирээдүйд итгэлтэй байгаагийн шинж гэхэд онц хэтрүүлэг болохгүй байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан