Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Украины сөрөг хүчнийхэн Засгийн газрын байрыг бүслэн хаалаа

Европын интеграцид нэгдэхийг уриалж, эрх баригчдыг эсэргүүцэн Киев хотын төвд жагссан олон мянган хүн Майан Незалжностыйг орхин Украины Засгийн газрын байр луу хөдөлсөн байна. Тэнийг ийн хөдлөхийн өмнө сөрөг хүчний удирдагчдын нэг, Дотоод явдлын сайд асан Юрий Луценко тайван байхыг уриалж, өдөөн хатгалгад автахгүй байхыг сануулжээ. Жагсаал Сайд нарын танхимын албан байрны үүдэнд ирж Засгийн газрын эсрэг уриа лоозон хашгирч байна. Идэвхтнүүдийн зарим хэсэг Украины Үндэсний банкны бүх хаалгыг бүсэлжээ. Засгийн газрын барилгын дэргэд найман автобус дүүрэн цагдаагийн тусгай “Беркут” тасгийн дайчид байгаа ч одоохондоо ямар нэг ажиллагаа хийлгүй, жагсагчдад садаа болоогүй байна.
Үүний өмнө энэ жагсаал цуглааныг дэмжин Киев рүү ирж байсан 200 орчим идэвхтэн рүү  Днепропетровскийн галт тэрэгний буудалд 50 гаруй хүн халдаж зодож заримыг нь бэртээсэн явдал гарсан юм.
Одоо нийслэлд болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэхээр баруун украинаас сөрөг хүчнийхэн хэдэн зуун машины цуваагаар Киев рүү ирж байгаа мэдээлэл байна.
Украины эрх баригчид Европын холбоотой хийж байсан хэлэлцээрээ зогсоох шийдвэр гаргасан нь сөрөг хүчний зүгээс шүүмжлэл хүлээн ийн жагсаал цуглаан хийхэд хүргэсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан