Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хөлгүй хөлбөмбөгч
11 настай Габриел Мюниц хүү бүрэн бүтэн хөлгүй ч хөлбөмбөгч болохыг туйлаас хүсдэг. Хүүгийн хөл төрөлхийн дутуу хөгжилтэйгээс болоод хөлийн хуруу, тавхай, өсгий өлмий гэж түүнд байхгүй. Гэвч тэр бүгдийг орлох бяцхан хөлөөрөө хүү тэнцвэртэй алхаж яваад зогсохгүй гүйж харайж, шилдэг хөлбөмбөгч болохыг хүсч байна. Тэр бүр 10 сартай байхдаа хөлд орсон нь гэр бүлийнхнийгээ гайхашруулж, эхэндээ түүнийг уначих вий гэж эмээхэд хүргэсэн ч жирийн хүүхдүүдээс ялгарахааргүй хөдөлгөөнтэй байсан нь эмч нарыг хүртэл балмагдуулжээ. Габриел багаасаа бөмбөг өшиглөж тоглох дуртай байсан учир сургуулийнхаа хөлбөмбөгийн багт орж, цөөнгүй медаль хүртээд байгаа аж. Хүү жирийн өдрүүдэд протез зүүдэг ч хөлбөмбөг тоглох үедээ тайлж, хөл нүцгэн тоглодог байна. Тэр зүгээр нэг сонирхогч биш, ур чадвартай, ухаалаг, ирээдүйтэй тоглогч болохыг “FC Barcelona” баг түүнийг сонирхож байгаагаас харж болно. Хүүгийн чадварыг үнэлсэн Барселонагийнхан өөрсдийг дасгал сургуулилтыг үзэж сонирхохыг урьж, алдартай хөлбөмбөгчидтэй уулзуулжээ.
Гайхамшигтай урам зоригтой хүүгийн талаар цуврал нэвтрүүлэг одоо Бразилийн телевизээр гарч, олон хүнд үлгэр дуурайл болж байна. Тэрээр нэвтрүүлгийнхээ үеэр “Би нисэхээс бусдыг бүгдийг нь чадна” гэж хэлсэн нь ямар өөдрөг сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй жаал болохыг нь илтгэж байгаа юм.



Габриелийн хөлд орох үеийн зураг




Хүүгийн хүсэл мөрөөдөл алдарт хөлбөмбөгч Месситэй уулзуулжээ.

11 настай Габриел Мюниц хүү бүрэн бүтэн хөлгүй ч хөлбөмбөгч болохыг туйлаас хүсдэг. Хүүгийн хөл төрөлхийн дутуу хөгжилтэйгээс болоод хөлийн хуруу, тавхай, өсгий өлмий гэж түүнд байхгүй. Гэвч тэр бүгдийг орлох бяцхан хөлөөрөө хүү тэнцвэртэй алхаж яваад зогсохгүй гүйж харайж, шилдэг хөлбөмбөгч болохыг хүсч байна. Тэр бүр 10 сартай байхдаа хөлд орсон нь гэр бүлийнхнийгээ гайхашруулж, эхэндээ түүнийг уначих вий гэж эмээхэд хүргэсэн ч жирийн хүүхдүүдээс ялгарахааргүй хөдөлгөөнтэй байсан нь эмч нарыг хүртэл балмагдуулжээ. Габриел багаасаа бөмбөг өшиглөж тоглох дуртай байсан учир сургуулийнхаа хөлбөмбөгийн багт орж, цөөнгүй медаль хүртээд байгаа аж. Хүү жирийн өдрүүдэд протез зүүдэг ч хөлбөмбөг тоглох үедээ тайлж, хөл нүцгэн тоглодог байна. Тэр зүгээр нэг сонирхогч биш, ур чадвартай, ухаалаг, ирээдүйтэй тоглогч болохыг “FC Barcelona” баг түүнийг сонирхож байгаагаас харж болно. Хүүгийн чадварыг үнэлсэн Барселонагийнхан өөрсдийг дасгал сургуулилтыг үзэж сонирхохыг урьж, алдартай хөлбөмбөгчидтэй уулзуулжээ.Гайхамшигтай урам зоригтой хүүгийн талаар цуврал нэвтрүүлэг одоо Бразилийн телевизээр гарч, олон хүнд үлгэр дуурайл болж байна. Тэрээр нэвтрүүлгийнхээ үеэр “Би нисэхээс бусдыг бүгдийг нь чадна” гэж хэлсэн нь ямар өөдрөг сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй жаал болохыг нь илтгэж байгаа юм.



Габриелийн хөлд орох үеийн зураг




Хүүгийн хүсэл мөрөөдөл алдарт хөлбөмбөгч Месситэй уулзуулжээ.

0 Сэтгэгдэл
























