Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Энэ оны 10 сарын байдлаар манай улсад 366 095 жуулчин иржээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас /UNWTO/ сар тутам  жуулчлалын талаар статистик мэдээ гаргадаг байна. Энэ мэдээллээс харахад  2013 оны эхний 8 сарын байдлаар олон улсын жуулчдын тоо өмнөх жилүүдийн мөн үеийнхээс хамгийн ихээр өссөн ба 747 саяд хүрсэн байна. Энэ нь 2012 онтой харьцуулахад 38 сая буюу 5%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин Ази-Номхон далайн бүс нутгаар жуулчдын тоо 10 саяаар буюу 6%-иар өсжээ.  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас авсан мэдээгээр 2013 оны эхний 10 сарын байдлаар манай улсад 366 095 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ нь урьд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 12.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна.  Жуулчдын голлох зах зээлийн эхний арван орноор БНХАУ, ОХУ, БНСУ, ЯПОН, АНУ, КАЗАКСТАН, ГЕРМАН, ФРАНЦ, АВСТРАЛИ, ИХ БРИТАНИ зэрэг улсууд орсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан