А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Аягат биелэгээ гадныхныг гайхшрууллаа

Найрсаг харилцаа, сэтгэл татам инээмсэглэл, чамин тансаг үндэсний хувцас, амтат хоолоороо эрхгүй татсан Монгол Лаосын залуучуудын өдөрлөг өнгөрсөн амралтын өдрөөр Залуучуудын холбооны нээлттэй танхимд зохион байгуулагдлаа. Монголын Залуучуудын Холбоо 20 гаруй улс оронтой харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж, найрсаг харилцаагаа бататган, цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийн тулд тухайн улс оронтой хамтарч олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд манай улсад сурдаг оюутан залуусын дунд Лаосын үндэсний өдрийг угтан Монголын Залуучуудын Холбооноос санаачилан “Монгол-Лаосын соёлын өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Тус өдөрлөг нь хоёр орны хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, залуучуудын нөхөрсөг харилцааг батжуулаад зогсохгүй залуус хоорондоо мэдээлэл, санал бодлоо солилцох ач холбогдолтой байлаа. Мөн манай улсад сурж буй гадаад залуусыг дэмжсэнээр цаашид суралцах гадаад оюутны тоог нэмэгдүүлэх, сурах сонирхлыг нь идэвхижүүлэх, монгол залуучуудад танин мэдэхүйн боловсролд нь хувь нэмэр оруулах, зорилоготой байсан юм. Өдөрлөгт хоёр орны 100 гаруй залуучууд оролцож үндэсний хувцас, хоол, урлагийн үзүүлбэр, хоорондоо танилцах, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд МОХ-ны залуучуудын төлөөлөл Монгол үндэсний бүжиг “Аягат биелэгээ” болон “Жалам хар” морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлсэн бол Лаосын залуучуудын зүгээс ч өөрсдийн үндэсний бүжиг болон хөгжмийг тоглож сонирхуулан нэгэн өдрийг уйдах завгүй инээд хөөртэй, харилцан мэдлэг мэдээлэл, туршлага солилцсон, хоёр орны түүх, соёл урлагаар аялуулсан үр бүтээлтэй өдөр болсныг онцолж байлаа.

0 Сэтгэгдэл