“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өнөөгийн Орос чинь Зөвлөлтийн эзэнт гүрний араас орж байна уу даа
Hujaa nar shig hyamd ajillah huch delhiid alga.orosoos aih hereggui.
Tegvel oros manaid u ts stantsaasaa unegui hangah heregtei.gol n ekologtoo bish manaid erchim huch zarj chadahgui bolloo geed uheh geed baigaa yum.
hil davaal orosiin usan tsahilgaan ctantsuud bdag shuu dee. mongol yagaad bolohgui gej... harin ch oloniig barih heregtei. tegvel agaar chiigshij nogoo sain urgana
sain sudlah heregtei,,, ug ni hjmdhan ertsim hutsnii eh uusver gehdee baigal delhii ekologt hor nuluu uzuulehiig ni sain sudlaad ,, shiidver gargah ni zuv
Энэ Иванууд болимоор юм. Манай улсад сайн зүйл хийж байсан нь үнэн боловч их хядлагын сэтгэлийн өр гээчийг юугаар ч төлж чадахгүй.Монголоо гэсэн сэтгэлтэй бүгдийг хядаж байсан гэж бодохоор...Манайд атомын цахилгаан станц нь зохихгүй нь үнэн л юм чинь усан цахилгаан станцаа барьсан нь дээр шдээ.Ивануудад ямар хамаатай гэж.
Нэгэнтээ атомын цахилгаан станц барих нь маш их эрсдэлтэйгээс хойш усан цахилгаан станцыг яагаад барьж болохгүй гэж.Иванууд одоо болих хэрэгтэй. Хэдий манайд сайн зүйл хийж байсан боловч их хядлагын үнэ цэнийг бууруулж чадна гэж үү. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүгдийг л чядсан биз дээ. Муусайн алуурчид.
ingej hudlaa hucaj baihaar xyataduudiig gargahaa bodooch oyu tolgoi sain yum daguulsan biluu
ОРОС ШЭЭС
ANU baisan bol usan tsahilgaan stants, tuunees garah tsahilgaan ni bugd Mongolyn ur bolno. oros ch gaigui ee, arai humuunleg
ХАРИН Ч ОРОСУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ШААРДЛАГА ТАВЬСАН БАЙНА. БИ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. ХУЖАА НАР Л ТЭР СТАНЦЫН ТЕНДЕРИЙГ АВАХ НЬ ТОДОРХОЙ. МОНГОЛ ГАДАРГЫН УСНЫ ХОМСДОЛТОЙ ОРНЫ ТООНД БАГТДАГ. ИЙМ БАЙЖ ЮУН НЭМЖ ЦАХИЛГААН СТАНЦ ВЭ???
Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн усан цахилгаан станц барих гэж байгааг оросын тал эсэргүүцсэн мэдээлэл оросын интернет сайтуудаар л нэг гарах боллоо. Хамгийн сүүлд энэ асуудлаар ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской хоёр орны Засгийн газар хоорондын оросын талын хуралдаан дээр энэ тухайгаа илэрхийлээд амжсан байна.

Энэ цахилгаан станц барих гээд байгаа Сэлэнгэ мөрөн нь манай гаригийн цэвэр усны томоохон ай сав Байгаль нуурын нэг цутгалан болохоор байгаль орчноо хайрлах үүднээс санаа тавих нь хэн хүний үүрэг, аль ч улс орны асуудал.
Гэхдээ энэ санаагаа аль нэг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох замаар, тулган хүлээлгэх байдлаар гүйцэлдүүлэх нь ямар вэ. Оросууд бүр Дэлхийн банкинд хандаж Монгол Улсын Сэлэнгэ мөрөн дээр барих Усан цахилгаан станцын ажлыг дэмжихгүй байх, санхүүжүүлэхгүй байхыг сануулаад авсан байдаг.
Оросууд, тухайлбал Зөвлөлт гүрний үед монголчуудын төлөөнөө тун ихийг хийж, тусгаар тогтнолыг минь баталгаажуулахын төлөөнөө эгэл эрс нь хүртэл цусаа урсган амь насаа өгч байсныг бид мартаагүй. Гэхдээ төрийн түвшинд бас яаж холиож байсныг ч мартаагүй. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхаглаж, байхад хятадтай нууцаар хийсэн Караханы гэрээ гэгчээр Гадаад монгол нь Хятадын салшгүй бүрэлдхүүн хэсэг хэмээн гарын үсэг зурж байсан нь 1946 онд нэг юм цайрсан. 1923 оноос ерөнхий сайд асан Бодоогоор эхлүүлсэн их хэлмэгдүүлэлтийг коминтерн, зөвлөлтийн сургагчид хэрхэн улаан гараараа гүйцэтгэж байсан, зөвлөлтийн дарамт шахалтыг эсэргүүцэж байсан Монголоо гэсэн сэтгэлтэй, Улсын Ерөнхий сайдуудыг зөвлөлтөд аваачин буудан алж байсныг ч монголчууд мартаагүй.
Одоо манай улсын төрийн тэргүүн хэн байх, бид юуг яаж хийх, уг хийх, юуг хийхгүй байхыг өмнөх Зөвлөлтийн эзэнт гүрэн шиг бас Оросууд мэддэг болох гэж байгаа юм биш биз.
Ер том гүрэн, ер нь аль ч улс орон хөрш зэргэлдээ улс орондоо хэн, аль нам нь төр барьж байна, бидэнд ээлтэй юу үгүй юу гэж анхаарч хардаг нь байдаг л зүйл. Тухайн улс оронд сонгууль болж байхад хөршүүд чухам үүнийг л харж ажиглаж байдаг.
Харин манай умард их хөрш оросуудын хувьд арай л илүү анхаарч, дотоод хэрэгт оролцоод байгаа юм биш байгаа.
Оросуудын гадаад, хөрш орнуудынхаа дотоод хэрэгт оролцож байгаа нь ганц энэ ч биш. Сая Украин улс Европын холбоотой хамтрах гэрээ эхлүүлж байсныг мөн л оросуудын шахалт дарамт зогсоож зөвхөн ОХУ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг тулгасан. Энэ нь одоо энэ улсын дотоодод эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргээд байгаа. Украины нийслэл Киевт Польшийн сөрөг хүчний удирдагч, Ярослав Качиньский хүрэлцэн очлоо. Тэрээр Европын холбооны улс орнуудыг Киев рүү төлөөлөгчдөө очуулахыг уриалж байна. Үүний цаана оросуудын талаар түүнд бас өөрийн гэсэн бодол байгаа. Түүний ах Польшинй ерөнхийлөгч Лех Качиньский Оросын Катынь оросын коммунистуудын хядсан польш офицеруудын дурсгалын цогцолборын нээлтэд оролцох гэж яваад Смоленск хотын дэргэд онгоцтойгоо сүйрсэн. Польшууд өнөө хүртэл энэ осол жинхэнэ тохиолдлын осол байсан уу, хэн нэгний гараар хийсэн санаатай үйлдэл үү гэдэгт эргэлзсээр байгаа нь нууц биш. Катынь ч өөрөө орос польшийн эмзэг асуудал.
Энэчлэн өнөөгийн орос ямар нэгэн асуудлыг өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд Зөвлөлтийн эзэнт гүрний үеэ санагалзан хөрш орнуудынхаа дотоод хэрэгт оролцдог улс төрийн элдэв арга зам руу орж байгаа юм биш биз.

0 Сэтгэгдэл
2013.12.06
2013.12.06
2013.12.03
2013.12.03
2013.12.03
2013.12.03
2013.12.02
2013.12.02
2013.12.02
2013.12.02