А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ноосны урамшуулалд шаардагдах хөрөнгийн дутууг шийдвэрлэнэ
“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дахь жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32977 малчны бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тн ноосны урамшуулалд 9.8 тэрбум төгрөг олгожээ. Харин өнгөрөгч онд 21 аймгийн 332 сум, зургаан дүүргийн нийт 103162 малчны бэлтгэж, тушаасан 14695,5 тн ноосонд 29.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөн байна. Ноосны урамшуулал олгож эхэлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос бүрэн гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах боломжтой болсон. Түүнчлэн ноос бэлтгэлийн чанарт анхаардаг болсноор ноосон түүхий эдийн ашиглалт нэмэгдэж эхэлжээ.
Одоогийн байдлаар 21 аймгийн 332 сум, нийслэлийн зургаан дүүргийн нийт 124 мянган малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 189 үйлдвэрт тушаасан 18.4 мянган тн ноосны урамшуулалд 36,8 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Гэвч 2013 оны Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд ноосны кг тутамд урамшуулал олгоход 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдалтай байна. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулах талаар Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Мөн холбогдох журамд өөрчлөлт оруул мөнгөн урамшууллыг мал хамгаалах сангаас орон нутаг руу шилжүүлж, мөнгө тараах ажлыг орон нутаг зохион байгуулдаг байсныг өөрчилжээ. Ингээд мөнгө Монголбанкаар дамжуулан арилжааны банкин дахь малчдын дансанд шууд шилжүүлэх юм.

0 Сэтгэгдэл