Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тайландын босогчид Ерөнхий сайдыг барьцаалахаар оролджээ
Тайландад 2006 онд цэргийн эргэлтээр түлхэн унагаагдсан Ерөнхий сайд Таксин Чинаватын талынхан, түүний төрсөн дүү тус улсын засгийн газрын тэргүүн Йинглик Чинават болон түүнийг эсэргүүцэгчдйин зөрчил улам хурцдаж бослого хөдөлгөөнд хүрээд байна.

Засгийн газрыг эсэргүүцсэн босогчид өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд Йинглак Чинаватын барьцаалахаар оролдож түүний байрлаж байсан үндэсний цагдаагийн газрын байшинд халджээ.

Ерөнхий сайдыг цаг алдалгүй аюулгүй газарт хүргэсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Засгийн газрын мэдлийн, үндэсний телевизийн Thai PBS сувгийн барилгыг эзэлж эфирийг зөвхөн өөрсдийн нь удирдагчдын мэдэлд өгөхийг шаардаж байна. Жагсагчид Засгийн газрын байрыг эзлэхээр оролдож байгаагаас эрх баригчид цэрэг цагдаагийнхныг илгээжээ.

Тайландад өргөн олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн арваннэгдүгээр сарын 25-нд эхэлж нийслэл Бангкокт эхлээд 400 мянган хүн оролцсон жагсаал болж Засгийн газартаа итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Аажмаар жагсагчид Засгийн газрын яам, агентлаг, телевиз гээд хэд хэдэн чухал объектыг бүслэн хаагаад байна. Жагсагчид хамгийн гол нь өнөөгийн эрх баригчид, Ерөнхий сайд бол төрсөн ах Таксин Чинаватын л төлөө ажиллаж, эх орноосоо зугтаан гадаадад орогнож байгаа экс Ерөнхий сайд хилийн чанадаас одоогийн Засгийн газрыг удирдаж байна гэж үзэж байгаа юм.





0 Сэтгэгдэл
























