Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нью-Йоркт төмөр замын том осол гарч 4 хүн нас барлаа
Америкийн Нью-Йорк хотыг зэргэлдээ хотуудтай холбодог Hudson Line төмөр зам дээр Metro-North Railway компанийн галт тэрэг замаасаа гарч зорчиж явсан 150 хүнээс  дөрвөн хүн амь алдан 70 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Бэртсэн хүнээс 11 нь хүнд байна гэж мэдээллээ. Покипси хотоос Нью-Йоркийн төв буудал руу ирж байсан галт тэрэг Бронскийн районд осолдсоноос долоон вагон замаасаа гарч нэг нь Гарлемын буланд арай уналгүй тогтжээ. Америкийн тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн  шинжээчид нийслэл Вашингтоноос ослын газарт очиж ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор явсан байна. Зорчигчдын мэдүүлснээр бол осол гарахаас өмнө галт тэрэг энэ хэсэгт явдгаасаа харьцангуй хурдан явж байсан гэсэн байна. Галт тэрэгний машинч болохоор хурдаа сааруулах гэж оролдсон ч тоормоз ажиллахгүй байсан гэж цагдаагийнханд мэдүүлжээ. Мөрдөн шалгагчид энд ямар нэгэн террорист халдлага, бусад гэмт хэргийн шинж алга гэсэн байна.
Энэ оны долдугаар сард төмөр замын Hudson Line шугам дээр мөн л галт тэрэг замаасаа гарч байсан бол тавдугаар сард Коннектикут мужи зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж 72 хүн бэртэж гэмтэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан