Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Шашны маргаан улам хурцадсаар
Сүүлийн үед Иракт лалын шашны гол хоёр урсгал болох сунна ба шиаг дагагчид хоорондын зарлаагүй дайны цар хүрээ, талуудын уур хорсол дээд цэгтээ тулаад байгаа юм. Хоёр талын хэт явцуу үзэлтнүүд нэгнийхээ эсрэг алан хядах ажиллагаа явуулах нь өдөр тутам үзэгддэг бараг л “хэвийн зүйл” болж хувираад байна.
Энэ удаад ч ням гарагт Багдад хотоос хойд зүгт 80 км-ийн зайтай байдаг Эль Мукдади хотод сунна урсгалыг дагагчид оршуулгын ёслол үйлдэж байх үед амиа золиослогч дайран тэсрэх бодис дэлбэлжээ. Үүнээс болж 12 хүн амь үрэгдэж 25 хүн шархадсан тухай Фран Пресс агентлаг мэдээлж байна.
Мөн Бахрейнийн сунна ба шиа урсгалыг дагагчдын хоорондох мөргөлдөөн нэлээд хурц хэлбэрт шилжээд байна. Өнгөрсөн бямба гарагт шиа урсгалыг дагагч сөрөг хүчнийхэн эрх баригчдын эсрэг жагсаал зохиоход цагдаа нар нулимс асгаруулагч хий, дуут бөмбөг ашиглан тараажээ. Жагсагчид Бахрейнийг захирч байгаа хаан Хамад бен Иса Аль Халифыг огцрох, шинэ ажлын байр бий болгох, ардчилсан өөрчлөлт явуулахыг шаардсан.
Бахрейн арлын оршин суугчдын дийлэнх нь шиа урсгалыг дагагчид байдаг бол эрх барьж байгаа хаан ба түүний ойрын хүрээлэл нь сунна урсгалыг дагагчид байдаг ажээ. Улмаар хүн амын дийлэнх нь шашны өөр урсгалынх гэдгээрээ гадуурхагдан суннаг дагачидтай адил цалин хөлс, нийгмийн халамж авч чаддаггүй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан