Монголын тал Байгаль далайн гол цутгалан Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн усан цахилгаан станц барих гэж байгаад эмзэглэж байгаагаа ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской илэрхийлжээ.
Сайд, хоёр орны Засгийн газар хоорондын оросын талын хуралдаан дээр тэрээр энэ төсөлд байгаль орчны үнэлгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтэд анхаарлаа хандуулахыг монголын талд илэрхийлсэн байна.
Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих Монголын энэ төсөл нь Байгаль нуурын эко системд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг үүний өмнө байгаль судлаачид нэг биш удаа анхааруулж байсан юм. Өнгөрсөн онд бүр “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийнхэн Дэлхийн банкинд хандаж монголчуудын энэ төслийг дэмжиж байгаагаа эргэн харахыг сануулж байлаа.
Байгаль орчны энэ асуудлаас гадна Монголчууд УЦС барьчих юм бол орост эдийн засгийн хохиролтой юм. Монгол Улсын Эрчим хүчний сайд Сономпил өнгөрсөн хавар хэлэхдээ Сэлэнгэ мөрөн дээр УЦС барьчих юм бол монголчууд эрчим хүч гадаадаас авдаг биш харин ч гадаадад экспортолдог орон болно гэж мэдэгдэж байсан билээ хэмээн оросын rosbalt.ru сайт мэдээллээ.