А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлэх тухай” зарлигийг гардуулах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлиг гаргасан юм. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт уг зарлигаар чиглэл болгожээ. Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлигаар Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, бусад хот тосгон, аймаг, сумын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг сэргээн засварлах, тохижуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад цэцэрлэгт хүрээлэн байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгожээ.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах, эрх зүйн орчныг тодорхой болгох, зарлигийн биелэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан мэдээлж байхыг Засгийн газарт үүрэг болгосон байна.
Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нарт гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ёслолыг нээж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа нийслэлд төдийгүй аймаг, сумд, бусад суурин газруудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах маш чухал зарлигт гарын үсэг зурсан юм. Зарлигийг хүлээн авах ёслолд ирсэн хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.
Зарлигийг хүлээн авсан албаны хүмүүс төв, суурин газруудыг цэцэрлэгжүүлэх, өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг арчилж тордон сайжруулахаа амласнаар ёслол өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл