Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сүүлт од мөхсөн бололтой
АНУ-ын  НАСА агентлаг “ISON” сүүлт одыг нартай ойртох явцдаа  ууршин алга болсон гэж үзэж байна.

Уг сүүлт од нартай хамгийн их ойртох үе нь өчигдөр байжээ. Энэ хоёр обьект хоорондын зайг 1,1 сая км гэж тооцоолсон нь дэлхий,  нар хоёрын хоорондын зайны 140 хуваасны нэгтэй тэнцэх зай юм. 


Сансрын ажиглах газраас авсан зурагт маш бүдэг гарах болсон сүүлт од нарыг тойрох аяллаа даван туулж чадсангүй гэж НАСА үзжээ. Гэвч сүүлт од сөнөсөн гэх баталгаа хараахан гараагүйг дурдав.
Ирэх сарын эхэн үеэс үүр цайхын өмнөх дорнын тэнгэрт сүүлт одыг урт гялалзсан сүүлтэй нь харна гэж од эрхсийг ажиглагчид хүлээн ядаж байсан юм.
Сүүлт од мөхөх нь бүхэлдээ муу мэдээ биш. Сансрын чулуулаг хагарснаар одон орон судлаачдад сүүлт одыг илүү гүнзгий судлах боломж нээгдэх болно гэж НАСА-ын эрдэмтэн ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан