Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Өөр айлд 60 жил амьдарсан эрд төрөх газар 38 сая иен нөхөн төлнө
Төрсөн эцэг эхээсээ төөрч өөр айлд бүхий л амьдралаа өнгөрүүлсэн японы 60 настай нэгэн эрд Токиогийн нэгдсэн эмнэлгээс 38 сая иен буюу 380 орчим мянган доллар гарган нөхөн төлөх шийдвэрийг нийслэлийн тойргийн нэг шүүх  гаргасан байна. 60 жилийн өмнө шинэ төрсөн хүүхдийг сольчихсноос тэр өөрийн биологийн эцэг эхтэй хамт өсөөгүйг ДНК-гийн шинжилгээгээр баталсан төдийгүй, төрсөн ах дүүсийг нь олж тогтоожээ. 60 настай, “төөрсөн хүү”-гийн хэлснээр бол өөрийнхөө гэрт өсч хүмүүжсэн бол амьдрал нь огт өөр байх байжээ. Түүний өсч хүмүүжсэн өнөөгийн гэр бүл нь тун ядуу, ердөө 10 хавтгай дөрвөлжин метр талбайтай өрөөнд дөрвүүлээ амьдардаг байсан гэнэ. Тэгээд ч түүнийг хоёр настай байхад эцэг нь нас барж гэр бүлээ тэжээхийн тулд  сургуульд ч үргэлжлүүлэн сурч чадалгүй 14 наснаасаа үйлдвэрт ажиллаж эхэлжээ.
Харин түүний төрсөн эцэг эх нь хангалуун амьдралтай хүмүүс байсан болохоор гурван хүүхэд нь өндөр үнэтэй сургуульд сурч дээд боловсрол эзэмшээд японы томоохон компаниудад ажилладаг болсон байна.
2009 онд өнөөх чинээлэг айлынхан ДНК-гийн шинжилгээ өгтөл нэг нь тэдний цусан төрөл биш болох нь  мэдэгдсэнээр ах дүү хоёр өөрийнхөө ахыг хайсаар эмнэлгийн архив шүүж байгаад олсон нь энэ гэнэ. “Төөрсөн хүү” энэ тухайд харамсалтай нь би төрүүлсэн эцэг эх хоёртойгоо уулзах нь бүү хэл бараагийн нь харж чадсангүй дээ гэж байна.  
Шүүх энэ бүхнийг харгалзаж хүний бүхий л насны амьдралыг нь сүйрүүлсэн хэмээн үзэж төрөх эмнэлгээс ийм нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан