Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Румын Молдавыг нэгтгэнэ

Молдавыг нэгтгэх нь гадаад улс төрлийн бодлогын нэн чухал чиглэл гэдгийг Румынийн Ерөнхийлөгч Траян Бэсескү мэдэгджээ. Удахгүй Литвын нийслэл Вильнюст эхлэх гэж байгаа Европын холбоо ба “Дорнын түншлэл” чуулга уулзалтын өмнө үндэсний телевизээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр “Молдав манай улс хоёр нэг улс болохыг хүсч байгаа” гэжээ. “Дорнын түншлэл” гэдэг нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украйн, Молдав, Азербайжан, Армени, Гүрж, Беларусь улсуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт нэгдэн гэрээ байгуулсан улсууд нь Европын холбооны зах зээлд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ татварын хөнгөлттэйгээр нийлүүлэх боломжтой болдог. Гэхдээ Европын холбооны тавьсан шаардлагын дагуу хууль, гадаад ба дотоод эдийн засаг, улс төрийн бодлогодоо өөрчлөлт оруулах ёстой байдаг.
1940 онд Зөвлөлт ба Германы хооронд байгуулагдсан Риппентроп-Молотовын гэрээний дагуу Зөвлөлт нь Румынийн мэдэлд байсан Бессараби мужийн булаан эзлэж Молдав нэртэй шинэ улс байгуулан өөртөө нэгтгэсэн түүхтэй. Зөвлөлт задран унасны дараагаар Румын нь Молдавыг өөрийн газар нутгийн нэг гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэн нэтгэх олон арга хэмжээ авч байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан