Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Ливийн эдийн засаг дампуурлын ирмэг дээр байна
Газрын тосны орд газар, далайн боомтууд орчим амьдардаг иргэд, зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагааны улмаас Ливийн эдийн засаг дампуурах дээрээ тулаад байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Али Зейдан мэдэгджээ. Цалин хөлсөө нэмүүлэх, ажлын нөхцлийг сайжруулах, өөрийгөө удирдах илүү их эрх мэдэл шаардсан хүмүүс газрын тосны орд газрууд, нефт экспортолдог боомтуудыг ажиллах боломжгүй болгоод байгаа аж. Үүний улмаас Ливийн газрын тосны экспортын хэмжээ сүүлийн хэдхэн сарын дотор 80 хувиар унажээ. Дотоод байдал харьцангуй тайван үед хоногт 1,5 сая баррель газрын тос олборлодог байсан Ливи одоо хоногт 250 мянган баррель хүрэхтэй үгүйтэй хэмжээнд л олборлолт явуулж байгаа ажээ. Гэтэл Ливи нь төсвийнхөө 96 хувийг газрын тосны экспортын орлогоос бүрдүүлдэг.
Ийнхүү олборлолт, экспортын хэмжээ огцом буурахтай зэрэгцэн иргэд нь цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн халамжаа өсгөхийг шаардаж байгаа тул Ливийн төв засгийн газар төлбөрийн чадваргүй болсон аж.
Муаммар Каддафийг түлхэн унагасан хувьсгалын дараагаар Ливи нь төв Засгийн газартаа захирагддаггүй олон тооны зэвсэглэлт бүлэглэлүүдийн мэдэлд байдаг бутархай улс болж хувирчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан