Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Банкны машинаас 150 сая рубль дээрэмдсэн хэрэг гарчээ
Оросын түүхэнд банкын мөнгө хүргэгч машинаас хамгийн их мөнгө дээрэмдсэн хэрэг Санкт-Петербург хотод гарсан байна. Өдрийн 14 цагийн орчимд Мурманскийн зам дээр банкны мөнгө хүргэгч машин явж байхад машинтай дээрэмчид дайрч мөнөг хураагч, хамгаалалтын ажилтан суусан кабины хаалгыг түгжиж байгаад ачааны хэсгээс нь 150 сая рублийг хулгайлан авч одсон байна. Машины цонхны шил нь хуягласан, сум нэвтрэхгүй байснаас дотроос нь буудах ямар ч бололцогүй байснаас дээрэмчид нэг ч буун дуу гаргалгүйгээр мөнгийг дээрэмджээ. Дээрэмчдийн эрэн сурвалжилж байгаа ч ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлээгүй байна.
Үүнтэй бараг зэрэг шахам лхагва гаригийн өглөөгүүр Москвагийн Шереметьевийн нисэх буудалд автомат буугаар зэвсэглэсэн дээрэмчид Туркийн Стамбул хотоос ирсэн нэгэн зорчигчоос 2,7 сая доллар бүхий цүнхийг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна. Нисэх буудлын D терминалын дэргэд тэр хүний хамгаалагчид хүлээж байсан ч цэргийн хээрийн хувцастай дээрэмчид тэдэн рүү халдаж гавлаад мөнгийг авч ор сураггүй болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан