Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эсэргүүцэгчдийг баривчиллаа
Энэтхэгийн Тамилнад мужид оросуудын барьж өгсөн “Кунданкулум” цөмийн цахилгаан станцын ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс баривчлагдсан байна. Баривчлагдсан хүмүүс цөмийн цахилгаан станцаас 15 км-ийн зайтай газар тэсрэх бодис дэлбэлэн зургаан хүн, түүний дотор гурван хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа аж.

Баривчлагдсан хүмүүс нь цөмийн эрчим хүчийг ашиглахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ард түмэн цөмийн эрчим хүчний эсрэг” нэртэй төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчид юм байна. Энэ байгууллагын гишүүд нь” Кунданкулум” цахилгаан станцыг баригдаж байх үед эсэргүүцлийн хөдөлгөөн явуулдаг байсан бөгөөд өдгөө ашиглатад ороод ажиллаж байгаа станцыг зогсоохын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. Энэтхэгийн Засгийн газар нь тус байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг Америк, Өрнөд Европоос санхүүжилт авдаг Энэтхэгийн эсрэг гэж мэдэгдээд байсан билээ.

Энэтхэг цахилгаан ба дулааны хэрэгцээнийхээ дийлэнхийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас гарган авдаг. Нүүрснийхээ дийлэнхийг импортлон оруулж ирдэг улс. Иймд энэ хамаарлыг арилгахын тулд цөмийн цахилгаан станц барихад онцгой анхаарч байгаа юм. Дээр нэр гарсантай адил гаднаас санхүүждэг байгууллагууд нь цөмийн цахилгаан станц барих ажлыг Оросын компанид өглөө гэж бухимдсан гуравдагч талын явуулга гэдэгт Энэтхэгийн  эрх баригчид итгэлтэй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан