Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Маргаантай арлын Байдал улам хурцдав
Хятадын Батлан хамгаалах яам маргаантай байгаа Сенкэку арлуудыг өөрийн газар нутаг гээд агаарын довтолгооноос хамгаалах бүсдээ оруулсан тухай манай сонин мэдээлж байсан. Хятадын гаргасан энэ шийдвэр олон тооны сөрөг талтай тухай шинжээчид ч анхааруулж байсан. Байдал ч шинжээчдийн анхааруулж байсны дагуу хамгийн таагүй байдлаар өрнөж эхэллээ.

БНХАУ-ын зарласан агаарын довтолгооноос сэргийлэх бүс буюу Сенкэку арал орчмоор АНУ-ын бөмбөгдөгч онгоц нисч өнгөрсөн байна. Хятад болон Япон, мөн Тайванийн гурван ч улс булаацалддаг Сенкаку буюу Даяаоюу арлыг Хятадын зүгээс өөрийн газар нутаг хэмээн үзээд энэ арлын орчмоор нисэх ямар ч онгоц  Хятадын талаас зөвшөөрөл авах ёстой хэмээн шинэчилсэн дүрэмдээ оруулсан юм. Мэдээж Япон улс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, үүнийг өдөөн хатгасан үйл явдал боллоо гэж үзэж байгаа. Тайванийн зүгээс ч энэ явдлыг таашаахгүй байгааг илэрхийлж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэсэн юм.

Тус арлыг өөрийн газар нутагт хамааруулдаг Япон, Тайваниар зогсохгүй олон улс Хятадын энэ алхамд дургүйцэж байна. Тухайлбал, АНУ энэ бүс нутаг дэх цэргийн нөлөөллөө сануулахын тулд Гуамаас В-52 онгоцоо илгээсэн нь энэ. Зүүн Хятадын тэнгис, Сенкаку арал орчмоор ниссэн бөмбөгдөгч онгоцны нислэгийн тухайд Пентагоноос тайлбар хийхдээ “Сенкаку орчимд ажиллагаа явуулсан. Бид цаашид ердийн процедуры дагуу өөрийн нислэгийн төлөвлөгөө, радио дохиолол, давтамж зэргээ мэдээлэхгүй” хэмээн мэдэгдсэн нь Хятадын шинэ дүрмийг мөрдөхгүй гэдгээ тодорхой ойлгуулж буй хэрэг.

Хэдийгээр улс төр, батлан хамгаалах, геополитикийн хүрээнд Хятадын шийдвэрийг бусад улс орон хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч арилжааны нислэг үйлддэг авиа компаниудын хувьд Хятадад хандахад хүрч байгаа бололтой. Тухайлбал, Японы хоёр ч том авиа компани Хятадын шинэ дүрмийг дагахгүй байхыг хүссэн албан хүсэлт Засгийн газраасаа авсан нөхцөлд л өөрийн нислэгийг Хятадын талд бүртгүүлэхгүй гэж мэдэгджээ. Австралийн Засгийн газар Хятадын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Элчин сайдыг нь дуудаж уулзахдаа мэдэгдсэн ч тус улсын “Кантас” авиа компани Хятадын дүрмийг дагах болно гэж мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан