Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын агаарын бүс рүү АНУ бөмбөгдөгч онгоцуудаа илгээв

Хятадын агаараас хамгаалах бүс нутагт багтана хэмээн БНХАУ-ын зарлаад удаагүй байгаа маргаантай арал дээгүүр АНУ-ын хоёр ч бөмбөгдөгч онгоц нисч өнгөрсөн байна. Хятад болон Япон, мөн Тайванийн аль аль нь өөрийн газар нутаг гэж үздэг Сенкаку буюу Диаоюу арлыг Хятадын зүгээс өөрийн газар нутаг хэмээн үзээд энэ арлын орчмоор нисэх ямар ч онгоц  Хятадын талаас зөвшөөрөл авах ёстой хэмээн шинэчилсэн дүрэмдээ оруулсан юм. Мэдээж Япон улс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, үүнийг өдөөн хатгасан үйл явдал боллоо гэж үзэж байгаа. Тайванийн зүгээс ч энэ явдлыг таашаахгүй байгааг илэрхийлж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэсэн юм.
Тус арлыг өөрийн газар нутагт хамааруулдаг Япон, Тайваниар зогсохгүй олон улс Хятадын энэ алхамд дургүйцэж байна. Тухайлбал, АНУ энэ бүс нутаг дэх цэргийн нөлөөллөө сануулахын тулд Гуамаас М-52 онгоцоо илгээсэн нь энэ. Зүүн Хятадын тэнгис, Сенкаку арал орчмоор ниссэн бөмбөгдөгч онгоцны нислэгийн тухайд Пентагоноос тайлбар хийхдээ “Сенкаку орчимд ажиллагаа явуулсан. Бид цаашид ердийн процедуры дагуу өөрийн нислэгийн төлөвлөгөө, радио дохиолол, давтамж зэргээ мэдээлэхгүй” хэмээн мэдэгдсэн нь Хятадын шинэ дүрмийг мөрдөхгүй гэдгээ тодорхой хэлж буй хэрэг. Хэдийгээр улс төр, батлан хамгаалах, геополитикийн хүрээнд Хятадын шийдвэрийг бусад улс орон хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч арилжааны нислэг үйлддэг авиа компаниудын хувьд Хятадад хандахад хүрч байгаа бололтой. Тухайлбал, Японы хоёр ч том авиа компани Хятадын шинэ дүрмийг дагахгүй байхыг хүссэн албан хүсэлт Засгийн газраасаа авсан нөхцөлд л өөрийн нислэгийг Хятадын талд бүртгүүлэхгүй гэж мэдэгджээ. Австралийн Засгийн газар Хятадын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Элчин сайдыг нь дуудаж уулзахдаа мэдэгдсэн ч тус улсын “Кантас” авиа компани Хятадын дүрмийг дагах болно гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хөрс харагдвал ухна, хүүхэн харагдвал ..... гэдэг Мянганбаярын зарчим гэдэг шиг. Газар болгон манайх гэдэг нь Хятдын үг болох нь ээ. Мянганбаяр, Хятад 2-оо гэж...
Хамгийн их уншсан