А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Р.Амаржаргал гишүүн ууртай байна
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ сарын 11-нд парламентын түшээгээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Р.Амаржаргал гишүүн оролцож, өөрийнх нь асуудлыг яагаад хэлэлцэхгүй, удаагаад байгааг тодрууллаа. Ингэхдээ тэрээр нэлээн бухимдсан байдалтай байв. Харин УИХ-аар хэлэлцэх асуудлын энэ долоо хоногийн хуваарьт багтаагүй учир Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдсэн юм. Гэвч гишүүдийн олонхи нь дэмжээгүйгэс түүний асуудлыг энэ долоо хоногт шийдэхээргүй боллоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас үүнийг тодрууллаа.
-Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхгүй гэж үзэн хойшлуулж байгаа гэсэн үг үү?
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гараг бүр ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлаа баталдаг. Энэ долоо хоногт Амаржаргал гишүүний асуудлыг хэлэлцэх эсэх тухай жагсаалтад багтаагүй. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Амаржаргал гишүүн өөрөө хүсэлт гаргаж, бүрэн эрхээсээ татгалзах өргөдлийг минь хэлэлцэж өгнө үү гэж хандсан. Тиймээс Байнгын хороо хэлэлцэх эсэхээр санал хураасан боловч 10 гишүүнээс дөрөв нь хэлэлцэх ёстой гэж үзлээ. Ингээд энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй учраас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэдгийг баталсны дараа авч үзэх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.
-Ирэх долоо хоногт асуудлыг шийдвэрлэх болов уу?
-УИХ-ын тухай хуульд гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд тэд хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй болж байна. УИХ-ын даргын зөвлөл тухайн долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулбал, хэлэлцээд явна. Тэгвэл уг асуудлаар бусад намын төлөөлөл өөр байр суурьтай байна. УИХ-ын гишүүн М.Энхболд “УИХ-д өгсөн өргөдлөө шийдүүлэхээр зүй ёсны шаардлага тавьж байна. Хүсэлтийг нь Байнгын хороо шийдвэрлээд УИХ-д оруулах ёстой. АН-аас нэр дэвшиж сонгогдсон хүн гэдгийг Байнгын хорооны хурал дээр яриад байх хэрэггүй. Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээж УИХ-д сууж чадахгүй гээд өргөдлөө өгсөн. Үүнийг нь намтай нь холбон, шийдэл гаргах зохимжгүй. Энэ асуудлыг санал хурааж, шийдэх ёстой” гэв.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Хэдийгээр хуульд заасан цаг хугацааны зохицуулалт байхгүй ч ийм асуудлыг түргэн шийдэж байсан тохиолдол бий. Иргэн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдох, өөрийн хүсэлтээр гарах эрхтэй. Намын бүлэг нь энэ асуудалд таагүй хандах хэрэггүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрд орж ирэх, гарч явах нь хариуцлагатай бас нэр төртэй холбоотой асуудал. Нэгэнт энэ асуудал даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан төлөвлөгөөнд ороогүй бол ирэх долоо хоногийн төлөвлөгөөнд албан ёсоор оруулж хэлэлцэх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлэв.
Тойргоос сонгогдсон гишүүн учраас түүний парламентад суухаас татгалзсан асуудлыг юу юугүй шийдэж, хүсэлтийнх нь дагуу чөлөөлж болохгүй байгаа бололтой. АН-ынхны дунд ч Р.Амаржаргал гишүүнийг явуулах сонирхолгүй хүн нэлээд буй гэнэ. Иймээс асуудлыг оруулж ирэхээр яарахгүй байна.

0 Сэтгэгдэл