Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Газар доорхи хамгийн том эмнэлэг нээгдлээ
Израйлийн хойд нутагт онц байдлын үед ашиглах газар доорхи хамгийн том эмнэлэг нээгджээ. Газар доор байрласан эмнэлэг дайн байлдаан, байгалийн гамшиг гэх мэт онц байдлын үеэр 2000 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Энхийн үед энэ эмнэлэг нь 1,4 мянган машин багтаах боломжтой гурван давхар зогсоол хэлбэртэй.
Онц байдал гарсан үед тус бүр гурван машин багтаадаг тасалгаа нь 48 цагийн дотор найман өвчтөн хүлээн авч, хүчилтөрөгч ба цэвэр усаар хангадаг, тоног төхөөрөмж ажиллуулах цахилгааны холболт бүхий өрөө болж хувирах юм байна.
Газар доор байрласан болохоор пуужингийн цохилт, химийн болон биологийн зэвсгийн дайралтаас бүрэн хамгаалагдсан, шаардлагатай үед гадаад орчноос тусгаарлан гурван хоногийн турш өөрийгөө цахилгаан, хүчилтөрөгч, ус, эм, шатдаг хий зэргээр хангаж байхаар хийгджээ. 2010 онд Ливаны хоёрдугаар дайны үеэр Израйлийн Хайфа хотын эмнэлэг пуужингийн довтолгоонд өртөхөд өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд эмнэлгийг хонгилын өрөө рүү зөөх шаардлагатай тулгарсны дараа ийм эмнэлэг байгуулах шийдвэр гаргажээ.
700 сая ам.доллараар боссон тус эмнэлгийг байгуулах хөрөнгө мөнгийг Израйлийн Засгийн газраас гадна хувь хүн, компаниуд хамтран гаргасан юм байна.
Тус эмнэлгийн захирал Рафаэль Бейар нь “Бид энэхүү газар доорхи эмнэлгийг хэзээ ч ашиглахгүй байх гэж найдаж байна. Машины зогсоол чигээрээ л үлдээсэй. Гэхдээ Израйльд хойд ба зүүн зүгээс байнга аюул нүүрлэж байгаа үед маргааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү” гэжээ.
Израйлийн хойд нутагт онц байдлын үед ашиглах газар доорхи хамгийн том эмнэлэг нээгджээ. Газар доор байрласан эмнэлэг дайн байлдаан, байгалийн гамшиг гэх мэт онц байдлын үеэр 2000 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Энхийн үед энэ эмнэлэг нь 1,4 мянган машин багтаах боломжтой гурван давхар зогсоол хэлбэртэй. Онц байдал гарсан үед тус бүр гурван машин багтаадаг тасалгаа нь 48 цагийн дотор найман өвчтөн хүлээн авч, хүчилтөрөгч ба цэвэр усаар хангадаг, тоног төхөөрөмж ажиллуулах цахилгааны холболт бүхий өрөө болж хувирах юм байна.

0 Сэтгэгдэл