Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
101 саяыг хувааж чадалгүй салжээ
Их Британийн нэгэн хос сугалаагаар 101 сая фунт хожсоныхоо дараа салсан тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Их Британийн түүхэнд сугалаагаар хожсон хамгийн том хожлын дөрөвдүгээрт орох 101 сая фунтыг хожсоны дараа Дейв ба Анжела Доуз хоёр хамгийн баян 1000 хүний жагсаалтын 702 дугаарт оржээ. Хуримаа ч хийх мөнгөгүй байсан азтай хос хожлынхоо дараа шууд гэрлэлтээ албан ёсоор баталж. Дараа нь есөн сая фунтээр хувийн харш гэх мэт хамгийн тансаг эд зүйлс, машин худалдан авч нэг хэсэгтээ л “үүлэн дээгүүр” явжээ. Хэсэг жаргаад ядуу байхад нь тусламж үзүүлсэн 20 хүний жагсаалт гаргаснаар хамаг асуудал эхэлсэн гэнэ. Жагсаалтад орсон энэ олон хүний хэнд нь хэдийг өгөх тухайд хосууд хоорондоо байнга маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй зөрчлөө давж дийлэхгүйд тулж салахаар шийдсэн нь энэ аж.
Тэдний нэг найз нь “Хамаг хэрэг мөнгөнд байгаа юм. Тэд хэдийг хэдийд үрэх талаар байнга хэрэлддэг болсон. Мөнгөний хэмжээ хэтрээд үрэх арга нь олдоод ирэхээрээ хамаг муу муухайн үүр болох юм” гэжээ.
Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө нэг нь 148 сая фунт хожсоны дараа салсан гэр бүлийн тухай мэдээ Британи даяар дуулиан тариад байсан юм.
Их Британийн нэгэн хос сугалаагаар 101 сая фунт хожсоныхоо дараа салсан тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Их Британийн түүхэнд сугалаагаар хожсон хамгийн том хожлын дөрөвдүгээрт орох 101 сая фунтыг хожсоны дараа Дейв ба Анжела Доуз хоёр хамгийн баян 1000 хүний жагсаалтын 702 дугаарт оржээ. Хуримаа ч хийх мөнгөгүй байсан азтай хос хожлынхоо дараа шууд гэрлэлтээ албан ёсоор баталж. Дараа нь есөн сая фунтээр хувийн харш гэх мэт хамгийн тансаг эд зүйлс, машин худалдан авч нэг хэсэгтээ л “үүлэн дээгүүр” явжээ. Хэсэг жаргаад ядуу байхад нь тусламж үзүүлсэн 20 хүний жагсаалт гаргаснаар хамаг асуудал эхэлсэн гэнэ. Жагсаалтад орсон энэ олон хүний хэнд нь хэдийг өгөх тухайд хосууд хоорондоо байнга маргалдаж эхэлсэн бөгөөд удалгүй зөрчлөө давж дийлэхгүйд тулж салахаар шийдсэн нь энэ аж.Тэдний нэг найз нь “Хамаг хэрэг мөнгөнд байгаа юм. Тэд хэдийг хэдийд үрэх талаар байнга хэрэлддэг болсон. Мөнгөний хэмжээ хэтрээд үрэх арга нь олдоод ирэхээрээ хамаг муу муухайн үүр болох юм” гэжээ.
Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө нэг нь 148 сая фунт хожсоны дараа салсан гэр бүлийн тухай мэдээ Британи даяар дуулиан тариад байсан юм.
0 Сэтгэгдэл
























