Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Малайзийг тагнахад Сингапур АНУ-д туслаж байжээ
Малайз, Сингапур улсын найрсаг харилцаанд хаа холын Эдвард Сноуден хэрүүлийн алим хаяж орхив. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Э.Сноуден Америк хэрхэн гадаадын улс орнуудыг тагнаж чагнадаг байсан тухай мэдээллийг ээлж дараалан дэлгэсээр байгаа. Үүний үр дүнд Герман-АНУ, Австрали-Индонези гээд улс орнуудын хооронд үл итгэлцэл үүсч байгаагийн хамгийн сүүлчийн жишээ нь Малайз-Сингапур боллоо. АНУ болон Австралийн тагнуулын алба Индонези, Малайзийн утсан харилцаа холбоог олон арван жил тагнаж чагнаж байсан бөгөөд тэднийг ингэж нууцаар чагнахад Сингапур, Өмнөд Солонгос улс тусласан гэдэг мэдээлэл гараад байгаа юм.
Австралийн “Sydney Morning Herald” сонинд гарсан эл мэдээллийн мөрөөр Малайзийн эрх баригчид арга хэмжээ авч Сингапурын Элчин сайдыг Гадаад яаман дээрээ дуудсан байна. Тэд энэ явдлаа тайлбарлахыг Сингапураас шаардаад “Сайн анд нөхөр, итгэлт хөршөө тагнаж чагнах нь хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг. Энэ хэргийг бид ноцтойгоор авч үзнэ” хэмээн мэдэгдээд байна.
Австралийн сонинд гарсан мэдээллээр бол Сингапур, Өмнөд Солонгос нь далай доогуур тавьсан шилэн кабелийн тусламжтайгаар дээрх хоёр улсын харилцаа холбоогоор дамжсан мэдээллийг сонсоход америкчуудад туслаж байжээ. Тэр ч бүү хэл Австрали, Сингапур хоёр Индонези болон Малайзийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулахаар бүр 1970 оноос хойш хамтран ажиллаж байгаа гэдэг мэдээлэл ч байна.
Ийнхүү нэгэн үед нэг улс орон байсан Малайз Сингапур хоёр Э.Сноудений мэдээллээс болж эв эвдрэлцээд байгаа бол Индонези улс ч маш сайн түншийн харилцаатай байсан Австралитай харилцаагаа хүйтрүүлээд байгаа. Тус улс Австралитай батлан хамгаалах салбарт хамтарсан ажиллагаа явуулахаа түр зогсоогоод байгаа юм. Учир нь, Австралийн тагнуулын байгууллага Индонезийн Ерөнхийлөгчийн утсыг чагнаж байсан гэдэг мэдээлэл гарсан.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан