Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Тайландад онц байдал тогтоолоо

Тайландад болж байгаа Засгийн газрыг эсэргүүцсэн олны жагсаал өргөжиж Сангийн яам, Гадаад хэргийн яамны албан байрыг эзэлсэн учраас тус улсын Ерөнхий сайд Йинглак Чинават нийслэл Бангкок болон хэд хэдэн суурин газарт ийнхүү аюулгүй байдал сахиулах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.
Тусгай албаныхан зам хааж, тодорхой бүсүүдэд цахилгаан хэрэгсэл ашиглахыг хориглон зарим орон байрыг нэгжин сэжигтэй хүмүүсийг баривчлан саатуулж байна. Засгийн газрыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн өнөөдөр өглөөгүүр Сангийн яамны барилгад дайран орж төрийн төслүүдийн санхүүжилтийг хаах үүднээс цахилгаан, усан хангамжийг тасалсан юм. Дараа нь тэд Гадаад хэргийн ямаанд бас дайран орсон байна. Тэд “өнөөгийн удирдлагууд улс орноо удирдаж чадахгүй байгаа учраас” засгийн газрын бусад байранд ч халдан орно гэж байгаа юм. Йинглик Чиннаватын Засгийн газрыг эсэргүүцсэн мсөрөг хүчний жагсаал цуглаанд хэдэн арван мянган хүн оролцож байна.
Йинглак Чиннават бол Тайландын засгийн газрын тэргүүн асан Таксин Чиннаватын төрсөн дүү, тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайд юм. Таксин Чиннават 2006 онд болсон цэргийн эргэлтээр эх орноосоо зугтан гарсны дараа түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн эчнээгээр ялласан юм. Түүнийг эсэргүүцэгчид засгийн газрын тэргүүн эх орноосоо зугтан одоо Дубайд амьдарч байгаа ахынхаа төлөө л ажиллаж байна гэж байгаа юм. Сөрөг хүчний удирдагчид гадаадад байгаа Таксин Чиннават одоо ч дүүгээрээ дамжуулан улс орныг удирдсаар байна гэж шүүмжилж байна.
манайхан хөл алдаж байхыг нь бодохоор инээдтэй

0 Сэтгэгдэл
2013.11.26