Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Маргаантай арлуудыг тойрсон ээдрээ улам ноцтой болжээ
Япончуудын Сэнкаку, Хятадын Дяоюйдао гэж нэрлэгддэг хүн оршин суудаггүй эзэнгүй бүлэг арлуудыг тойрсон ээдрээ сүүлийн хэдэн жил ихэд хурцадсан. Гэтэл Хятадын Батлан хамгаалах яамнаас гаргасан шинэ шийдвэрийн дараа улам түгшүүртэй болж хувирлаа.
Зүүн Хятадын тэнгист Агаарын довтолгоонооaс сэргийлэх шинэ бүс бий болгож, түүндээ Сенкаку олтригийн арлуудыг оруулж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн юм. Энэ мэдээллийг Сенкаку арлыг өөрийн газар нутгийн хэсэг гэж Хятадтай зөрчилдөөд байгаа Японы тал эрс шүүмжлэв. Японы Гадаад хэргийн яамны нэгэн албан тушаалтан нь “Хятад нь энэ үйлдлээрээ маргаантай байгаа арлуудыг өөрийн газар нутаг гэж шууд мэдэгдэж байгаа юм” гэжээ. Мөн шаардлагатай гэж үзвэл Япон газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангахад бэлэн гэдгээ хэлсэн байна.
Хятадын Батлан хамгаалах яамны гаргасан шинэ захирамжийн дагуу Агаарын довтолгооноос хамгаалах шинэ бүсэд орж ирсэн онгоц болгон нь урьдчилаад нисэх чиглэлийн талаар Хятадын Гадаад хэргийн яаманд мэдэгдэн зөвшөөрөл авах, улсын харьяаллыг илтгэсэн тод тэмдэглэгээтэй байх, Хятадын цэргийнхний асуулгад заавал хариу өгч байх ёстой аж. Ингээгүй тохиолдолд Хятадын цэргийнхэн аюулгүй байдлаа хангахын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээ авах гэнэ. Өөрөөр хэлбэл, Хятадын зөвшөөрөлгүйгээр маргаантай арлуудын орчим нислэг хийсэн ямар ч нисэх онгоцыг шууд пуужингаар харван унагаж байх юм байна. Харин АНУ энэ шийдвэрийг олон сөрөг үр дагавар дагуулсан гэж үзээд гүнээ сэтгэл зовниж байгаагаа мэдэгдлээ. Америкийн Төрийн департаментын тэргүүн Жон Керри нь Хятадын шийдвэрийг тухайн бүс нутагт бий болсон нөхцөл байдлыг дангаар, дур мэдэн өөртөө ашигтайгаар өөрчлөх гэсэн оролдлого гэж мэдэгдсэн байна. Цаашлаад бүс нутаг дахь өөөрийн холбоотон Японы өмнө хүлээсэн үүрэг нь Сэнкаку арлын харьяаллын талаархи маргаанд ч хамааралтай гэжээ. Америк нь эдгээр арлыг тойрсон маргааны асуудал дээр Японыг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
Хятадын талын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болоод үйлчлээд эхэлчихсэн. Тиймээс ойрын үед маргаантай арлуудын орчим Японы хувийн эсвэл улсын ямар нэгэн онгоцыг Хятадын армийнхан пуужингаар харваж унагаснаар бүс нутгийн байдал дайны ирмэгт ирэх тулах эрсдэл өндөр байна.
Энэ шийдвэрт сэтгэл зовниж байгаагаа Өмнөд Солонгос ч бас илэрхийллээ. Учир нь Хятадын бий болгосон агаарын довтолгооноос сэргийлэх шинэ бүс нь Чэжү арлын орчим Өмнөд Солонгосын агаараас эсэргүүцэн хамгаалах бүсийг зөрчиж байгааг онцлов. Өөрийн нутаг дээгүүр нисч байгаа Өмнөд Солонгосын онгоц ч хятадын пуужинд өртөх эрсдэлтэй болсон хэрэг.
Хуучин хувийн өмч байсан эдгээр арлуудыг Японы Засгийн газар худалдан авсны дараа ийм их ээдрээ үүссэн юм. Арлын орчмоос шатдаг хийн томоохон орд газар илэрсэн нь газар нутгийн маргааныг бүр ээдрээтэй болгож байгаа аж.

0 Сэтгэгдэл