Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Манай гаригийн хамгийн их замын түгжрэлтэй хотууд

15. Энэ бол Польшийн Вроцлав хот. Европын 50 хотын замын сүлжээн дээр байдаг энэ хуучны жижиг хот замын түгжрэлээрээ гойд гэж болно. Дээр цагт худалдааны хоёр том замын бэлчирт байгуулсан нь өнөө ч гэсэн олон замын уулзвар болсоор, зам дээр нь мөнхийн түгжрэл үүссээр

14. Вашингтон. XYII зууны үеийн л хэмжээндээ байгаа энэ хотын зам дээрх түгжрэлийн улмаас жил бүр 560 сая литр шатахуун шатаадаг гэсэн судалгаа бий.

13. Таиландын нийслэл Бангкок. Энд бол дугуй, гурван дугуйт бичил машин гээд төрөл төрлийн унаа явдаг. Харин ихэнх тээврийн хэрэгсэл нь байгалийн хийгээр явдаг болохоор агаарын бохирдол нь гайгүй.

12. Өмнө африкийн Йоханнесбург. Африк тивийн хамгийн их түгжрэлтэй хот. Замын ачааллыг бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа ч сүүлийн гурван жилд байдал улам дордож байгаа гэж судалгаагаар гарч байгаа хот.

11. Нью-Йорк. За энэ хотод бол машин унаснаас метрогоор явах нь илүү дээ.

10. Нью-Дели. Автомашины түгжрэл нь 43 хувь. Машин унасан хүн байрнаасаа хөдөлнө гэдэг хэцүү.

9. Лондонгийн жолооч нар жилдээ 53 цаг замын түгжрэлд зогсдог гэсэн судалгаа байдаг. Европын хотуудаас замын түгжрэлээрээ дөрөвдүгээрт байрт байснаа гуравт шилжиж орсон хот.

8. Москва бас л машинаараа хахаж байгаа хот. Жолооч нар замын түгжрэлд өдөрт ямар ч байсан 2,5 цагийг бардаг гэдэг.

7. Лос-Анжелост бол жилдээ 515 цагийг зам дээр зогсч өнгөрүүлдэг. Дэд бүтэц нь сайжраагүй ч ажилгүйдэл нэмэгдсэнээр замын түгжрэл бага зэрэг буурч байгаа гэсэн баримжаа бий.

6. Мексикийн нийслэл Мехико. 21 сая хүнтэй энэ хотод тээврийн хэрэгслээр зорчино гэдэг туйлын хүнд. Шатахуун харьцангуй хямд байдаг нь ч нөлөөлж байгаа.

5. Польшийн нийслэл Варшав. Баруун европын том замын бэлчир болоод ч тэр үү маш их түгжрэлтэй. Өнгөрсөн онд авто замын шинэ тойруу ашиглалтад орсон ч байдал нэг их дээрдээгүй л байгаа.

4. Парисын иргэд жилдээ дор хаяж 70 цагийг замын түгжрэлд чилээн өнгөрүүлдэг гэдэг. Энэ бол европын аль ч хотоос давсан үзүүлэлт.

3. Брюссель бол европын хамгийн их ачаалалтай 50 хотод багтдаг. Жолооч нар нь лавтай 65 цагийг замын түгжрэлд үгээ хэлж өнгөрөөдөг газар.

2. Бээжин бол жинхэнэ автомашины цунами газар. Дэд бүтэц, тойруу, гүүрэн гарц олонтой ч машиныхаа тоогоор яах ч аргагүй түгжирч саатдаг газрын нэг.

1. Бразилийн Сан-Паулу хот бол автомашин түгжрэхээрээ “гайхамшигтай” газар. 2008 онд энд 165 миль урт түгжрэл үүсч дээд амжилт тогтоож байсан хот шүү дээ.
яана даа, та минь
Түгжрээ гэдэг мөнхийн сэдэв болхын байна даа.
Манай гариг дээр төмөр хүлэг нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтний байгуулсан хот орон улам давчдаж замын түгжрэл хүмүүсийг бухимдуулах болж байна. Авто замын түгжрэл гэдэг ганцхан манайд ч байдаг зүйл биш юмсанж. Энэ үзүүлэлтийг том хотууд ч гэдэг юм уу, ер нь машин олонтой гээд янз янзаар гаргадаг ч юутай ч зам дээр нь хамгийн их түгжрэл үүсдэг 15 хот энэ байна.

15. Энэ бол Польшийн Вроцлав хот. Европын 50 хотын замын сүлжээн дээр байдаг энэ хуучны жижиг хот замын түгжрэлээрээ гойд гэж болно. Дээр цагт худалдааны хоёр том замын бэлчирт байгуулсан нь өнөө ч гэсэн олон замын уулзвар болсоор, зам дээр нь мөнхийн түгжрэл үүссээр

14. Вашингтон. XYII зууны үеийн л хэмжээндээ байгаа энэ хотын зам дээрх түгжрэлийн улмаас жил бүр 560 сая литр шатахуун шатаадаг гэсэн судалгаа бий.

13. Таиландын нийслэл Бангкок. Энд бол дугуй, гурван дугуйт бичил машин гээд төрөл төрлийн унаа явдаг. Харин ихэнх тээврийн хэрэгсэл нь байгалийн хийгээр явдаг болохоор агаарын бохирдол нь гайгүй.

12. Өмнө африкийн Йоханнесбург. Африк тивийн хамгийн их түгжрэлтэй хот. Замын ачааллыг бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа ч сүүлийн гурван жилд байдал улам дордож байгаа гэж судалгаагаар гарч байгаа хот.

11. Нью-Йорк. За энэ хотод бол машин унаснаас метрогоор явах нь илүү дээ.

10. Нью-Дели. Автомашины түгжрэл нь 43 хувь. Машин унасан хүн байрнаасаа хөдөлнө гэдэг хэцүү.

9. Лондонгийн жолооч нар жилдээ 53 цаг замын түгжрэлд зогсдог гэсэн судалгаа байдаг. Европын хотуудаас замын түгжрэлээрээ дөрөвдүгээрт байрт байснаа гуравт шилжиж орсон хот.

8. Москва бас л машинаараа хахаж байгаа хот. Жолооч нар замын түгжрэлд өдөрт ямар ч байсан 2,5 цагийг бардаг гэдэг.

7. Лос-Анжелост бол жилдээ 515 цагийг зам дээр зогсч өнгөрүүлдэг. Дэд бүтэц нь сайжраагүй ч ажилгүйдэл нэмэгдсэнээр замын түгжрэл бага зэрэг буурч байгаа гэсэн баримжаа бий.

6. Мексикийн нийслэл Мехико. 21 сая хүнтэй энэ хотод тээврийн хэрэгслээр зорчино гэдэг туйлын хүнд. Шатахуун харьцангуй хямд байдаг нь ч нөлөөлж байгаа.

5. Польшийн нийслэл Варшав. Баруун европын том замын бэлчир болоод ч тэр үү маш их түгжрэлтэй. Өнгөрсөн онд авто замын шинэ тойруу ашиглалтад орсон ч байдал нэг их дээрдээгүй л байгаа.

4. Парисын иргэд жилдээ дор хаяж 70 цагийг замын түгжрэлд чилээн өнгөрүүлдэг гэдэг. Энэ бол европын аль ч хотоос давсан үзүүлэлт.

3. Брюссель бол европын хамгийн их ачаалалтай 50 хотод багтдаг. Жолооч нар нь лавтай 65 цагийг замын түгжрэлд үгээ хэлж өнгөрөөдөг газар.

2. Бээжин бол жинхэнэ автомашины цунами газар. Дэд бүтэц, тойруу, гүүрэн гарц олонтой ч машиныхаа тоогоор яах ч аргагүй түгжирч саатдаг газрын нэг.

1. Бразилийн Сан-Паулу хот бол автомашин түгжрэхээрээ “гайхамшигтай” газар. 2008 онд энд 165 миль урт түгжрэл үүсч дээд амжилт тогтоож байсан хот шүү дээ.
0 Сэтгэгдэл
2013.11.25
2013.11.25
























