Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Индонезийн эргээс немцийн усан доогуур явагч олдлоо

Индонезийн Ява арлын дэргэдээс дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн немцийн усан доогуур шумбагч U-168 завь олдсон дотор багийн 17 хүний араг яс байжээ. Мөн тэдний хэрэглэж байсан дуран, үсний тос, цэнэглэгч зэрэг хас тэмдэгтэй эд зүйлүүд байсан байна. Немцийн U-168 нь “үхлийн ангууч” нэрээр алдаршсан, азийн орнуудын ачаа бараа бүхий хөлөг, холбоотны хөлөг онгоцыг ангуучлан сөнөөдөг байсан гэдэг. Энэ завь норвег, британи, грекийн хөлгүүдийг живүүлж 1944 онд өөрөө сүйрсэн ч багийн ахмад Хельмут Пич нарын хэд хэдэн усан цэрэг нь аврагдаж гарчээ. Хельмут Пич нь 1997 онд 83 насандаа өөд болсон юм.

Индонезийн үндэсний археологийн төвийн профессор Утомо энэ бол дэлхийн хоёрдугаар дайны үед Ява арлын төлөөх тулалдаан ямар үүрэгтэй байсныг нотлох түүхэн чухал баримт гээд хөлгийг уснаас татан гаргахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардах учраас мөддөө гаргаж чадахгүй байх гэсэн байна.

0 Сэтгэгдэл