Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Украины нэг хот бие дааж Европын холбоонд элсэнэ гэлээ
Хэрэв Украин улс Европын интеграцид нэгдэн орохгүйгээр шийдэж байгаа бол Рава-Русская хот бие даан Европын холбоонд гишүүнээр элсэнэ гэж Польшинй хил дээр байрладаг Украины жижиг хотын захирагч Ирина Верещук мэдэгдсэн байна.
“Украины сая сая иргэн өөрийн улс орон, өөрийнхөө төлөө гэрэлт ирээдүйг хүлээн харж байлаа. Гэтэл одоо ямар ч найдлага харагдахгүй байна. Хотын, хөдөөгийн иргэд, бүхий л украин даяараа Украин бол Европ, энэ л бидний соёлжсон ирээдүй, харин эзэнт гүрний боолчлол яав ч биш гэж итгэж байна. Рава-Русская бол Европын холбооноос ердөө хоёрхон км зайд байдаг хот. Манай хот соёл иргэншлээрээ ч, түүхээрээ ч европын хот” гэж таван мянган хүнтэй энэ хотын захирагч хэлжээ. Тэр бас “Манай хотын ирээдүйг Европ л харуулж, сайн сайхныг өгч чадна. Ийм болохоор украины ард түмний эсрэг гаргасан Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй. Ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа улстөрчид, түшмэлүүдийг сонсохгүй байхыг та бүхнээс хүсч байна” гэжээ. Европын Харти нь орон нутгийн өөрийн удирдлагыг хүлээн зөвшөөрдөг болохоор хотын дарга Европын зөвлөл, европын орнуудын засгийн газарт хандаж үүнийг нь харгалзаж үзэхийг хүсчээ. Тэрээр үгээ “Иймд Рава-Русская хотын олон нийтийн санал бодлыг харгалзан, Европын холбоо-манай хотын хооронд хэлэлцээр хийхийг хүсч байна” гэж төгсгөсөн байна.
Украины Засгийн газар Европын холбоонд нэгдэх бэлтгэл ажлыг зогсоож, Орос болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргасан юм.
Хэрэв Украин улс Европын интеграцид нэгдэн орохгүйгээр шийдэж байгаа бол Рава-Русская хот бие даан Европын холбоонд гишүүнээр элсэнэ гэж Польшинй хил дээр байрладаг Украины жижиг хотын захирагч Ирина Верещук мэдэгдсэн байна. “Украины сая сая иргэн өөрийн улс орон, өөрийнхөө төлөө гэрэлт ирээдүйг хүлээн харж байлаа. Гэтэл одоо ямар ч найдлага харагдахгүй байна. Хотын, хөдөөгийн иргэд, бүхий л украин даяараа Украин бол Европ, энэ л бидний соёлжсон ирээдүй, харин эзэнт гүрний боолчлол яав ч биш гэж итгэж байна. Рава-Русская бол Европын холбооноос ердөө хоёрхон км зайд байдаг хот. Манай хот соёл иргэншлээрээ ч, түүхээрээ ч европын хот” гэж таван мянган хүнтэй энэ хотын захирагч хэлжээ. Тэр бас “Манай хотын ирээдүйг Европ л харуулж, сайн сайхныг өгч чадна. Ийм болохоор украины ард түмний эсрэг гаргасан Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй. Ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа улстөрчид, түшмэлүүдийг сонсохгүй байхыг та бүхнээс хүсч байна” гэжээ. Европын Харти нь орон нутгийн өөрийн удирдлагыг хүлээн зөвшөөрдөг болохоор хотын дарга Европын зөвлөл, европын орнуудын засгийн газарт хандаж үүнийг нь харгалзаж үзэхийг хүсчээ. Тэрээр үгээ “Иймд Рава-Русская хотын олон нийтийн санал бодлыг харгалзан, Европын холбоо-манай хотын хооронд хэлэлцээр хийхийг хүсч байна” гэж төгсгөсөн байна.
Украины Засгийн газар Европын холбоонд нэгдэх бэлтгэл ажлыг зогсоож, Орос болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргасан юм.
0 Сэтгэгдэл
























