Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Киевт 100 мянган хүний эсэргүүцлийн жагсаал болж байна
Украины нийслэл Киев хотноо европын интеграцийн төлөөх талынхан эсэргүүцлийн том жагсаал хийж байна. Ням гарагт тус улсын хотуудад 17 том жагсаал болж Европын холбоонд элсэхээс татгалзсан ерөнхийлөгч Януковичийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Хамгийн том жагсаал хотын төв-Тусгаар тогтнолын талбайд болж албан бус мэдээгээр 100 орчим мянган хүн цугларсан байна. Цуглаан дээр Арсений Яценюк, ДЯЯ-ны сайд асан Юрий Луценко, Юлия Тимошенкогийн охин Евгения Тимошенко, боксчин Владимир Кличко нар үг хэлжээ.
Жагсагчид хугацаагүй эсэргүүцэл илэрхийлж байгаагаа зарласан байна. Дээд Радагийн ээлжит бус чуулган хуралдуулахаар сөрөг хүчний депутатууд гарын үсэг цуглуулж эхэлснийг “Батькивщины” хөдөлгөөний тэргүүн, парламентын гишүүн Александр Турчинов энд мэдэгджээ. Түүнийхээр бол сөрөг хүчин амжилтад хүрвэл энэ чуулган арваннэгдүгээр сарын 27-нд болох юм байна.
Украины Засгийн газрын ордон руу нэвтрэх гэсэн жагсагчид руу цагдаагийн тусгай “Беркут” тасгийнхан нулимс асгаруулагч хий ашигласан ч Засгийн газрын байрны үүдэн дээр жагсагчид, цагдаагийнхан мөргөлдөхөд хүрчээ. Нулимс асгаруулагчаас гадна цагдаагийнхан мөргөлдөөний үеэр бороохой, хий ашиглаж хэд хэдэн удаа дэлбэлэгч шидсэн байна. Украины Засгийн газар Европын холбоонд элсэх гарын үсэг зурах бэлтгэл ажлыг зогсоож, оронд нь Орос болон ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан бусад бүгд найрамдах улсуудтай харилцах харилцаагаа өргөжүүлнэ гэсэн шийдвэр гаргасны төлөө ийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа юм.

0 Сэтгэгдэл