Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Шотланд тусгаар улс болж магадгүй
Ирэх жилийн есдүгээр сард болох бүх нийтийн санал асуулгаар иргэд нь Их Британиас салж тусгаар улс болохыг дэмжвэл 2016 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд тусгаар улс болох тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Энэ тухай Шотландын тэргүүн сайдын орлогч Никола Стрежен мэдэгджээ.
2014 оны есдүгээр сарын 18-нд явагдах бүх нийтийн санал асуулгаар шотландчууд “Шотланд улсыг тусгаар улс байх ёстой гэж үзэж байна уу?” гэсэн асуултад хариулах юм. Никола Стрежен нь Шотландыг тусгаар улс болохдоо хэрэгжүүлэх хөтөлбөр нь тус улсын төдийгүй тусгаар болохыг хүсч байгаа өөр ямар ч улсын хувьд нэн чухал ач холбогдолтой, бүгдийг нарийвчлан тооцож, бодсон нарийн төлөвлөөгөө байна гэдгийг онцолжээ. Шотланд 1707 оноос хойш хуульчлан батлагдсан гэрээний дагуу Английн мэдэлд байгаа бөгөөд 1997 оноос хязгаарлагдмал автономийн эрхийг авч, 1999 оноос өөрийн гэсэн парламенттай, Засгийн газартай болсон юм. Шотландын парламентын авч үздэг асуудал нь боловсрол, соёл, эрүүл мэнд, тээвэр, байгаль орчин гэх мэтээр хязгаарлагддаг.
Их Британийн Засгийн газар Шотландын тусгаар улс болох асуудлыг дэмжихгүй байгаа. Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ асуудлыг хүмүүсийн анхаарлыг бодит асуудлаас сатааруулах төдий арга гэж үзэн энэ талаар Шотландын тэргүүн сайд Алекс Салмондтой мэтгэлцээн явуулахаас эрс татгалзсан юм.
Ирэх жилийн есдүгээр сард болох бүх нийтийн санал асуулгаар иргэд нь Их Британиас салж тусгаар улс болохыг дэмжвэл 2016 оны гуравдугаар сарын 24-нд Шотланд тусгаар улс болох тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Энэ тухай Шотландын тэргүүн сайдын орлогч Никола Стрежен мэдэгджээ.2014 оны есдүгээр сарын 18-нд явагдах бүх нийтийн санал асуулгаар шотландчууд “Шотланд улсыг тусгаар улс байх ёстой гэж үзэж байна уу?” гэсэн асуултад хариулах юм. Никола Стрежен нь Шотландыг тусгаар улс болохдоо хэрэгжүүлэх хөтөлбөр нь тус улсын төдийгүй тусгаар болохыг хүсч байгаа өөр ямар ч улсын хувьд нэн чухал ач холбогдолтой, бүгдийг нарийвчлан тооцож, бодсон нарийн төлөвлөөгөө байна гэдгийг онцолжээ. Шотланд 1707 оноос хойш хуульчлан батлагдсан гэрээний дагуу Английн мэдэлд байгаа бөгөөд 1997 оноос хязгаарлагдмал автономийн эрхийг авч, 1999 оноос өөрийн гэсэн парламенттай, Засгийн газартай болсон юм. Шотландын парламентын авч үздэг асуудал нь боловсрол, соёл, эрүүл мэнд, тээвэр, байгаль орчин гэх мэтээр хязгаарлагддаг.
Их Британийн Засгийн газар Шотландын тусгаар улс болох асуудлыг дэмжихгүй байгаа. Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ асуудлыг хүмүүсийн анхаарлыг бодит асуудлаас сатааруулах төдий арга гэж үзэн энэ талаар Шотландын тэргүүн сайд Алекс Салмондтой мэтгэлцээн явуулахаас эрс татгалзсан юм.
0 Сэтгэгдэл
























