Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“Boeing” анхааруулга тараажээ
Америкийн нисэх онгоц үйлдвэрлэлийн “Boeing” корпорациас “Boeing 747-8” ба “Boeing 787”  онгоцуудын хөдөлгүүрт мөс үүсэх аюул байгаа тухай анхааруулгыг эдгээр онгоцыг ашигладаг бүх компаниудад явуулсан байна.  “General Electric” компанийн хөдөлгүүр байрлуулсан эдгээр онгоцыг ихээхэн хэмжээний хур тунадас орж магадгүй газруудын орчим нисэхийг хязгаарлархыг зөвлөжээ. Энэхүү зөвлөгөөг “Japan Airlines”, “Lufthansa”, “United Airlines”, “Cathay Pacific Airways” гэх мэт дэлхийн 15 орны компаниуд явуулж.
“Boeing”-оос явуулсан зөвлөгөөний дагуу зарим компани нь арга хэмжээ аваад эхэлсэн байна. Тухайлбал, “Japan Airlines” компани “Boeing 787” онгоцыг олон улсын зарим чиглэлд ашиглахаа больж, чиглэлийг нь өөрчилсөн аж. “General Electric”-ийн хөдөлгүүртэй дээрх загварын онгоцуудыг их өндөрт нисэх үед хөдөлгүүрийн турбинд мөсний ялтас үүсэн хуримтлагдаж байсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна. Гэхдээ азаар мөс хуримтлагдсан нь бүртгэгдсэн бүх тохиолдолд онгоцууд амжилттай газардаж байсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан