Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хятадад газар хөдлөлтийн улмаас олон мянган айл хохирсон байна
Хятадын Зилинь мужид болсон 5,0 магтнитудын хүчтэй цуврал газар хөдлөлтийн улмаас 260 мянган өрхийн орон байр гэмтэж, 45 мянган хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан тухай “Синьхуа” агентлаг өнгөрсөн бямба гарагт мэдээлэв. Орон нутгийн эрх баригчид учирсан хохирлын хэмжээг хоёр тэрбум юань гэж тогтоожээ. Байгалийн гамшигт өртсөн нутаг руу аврагчдыг явуулсан ч цас их орсон, огцом хүйтэрснээс болж аврах ажиллагаа явуулахад ихээхэн бэрхшээл тулгараад байгаа аж.

Байгалийн гамшгаас гадна бас нэгэн таагүй хэрэг Циндао хотноо болсон байна. Энэхүү боомт хотод байдаг газрын тос боловсруулах, химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Sinopec” компанийн мэдлийн нефть дамжуулах хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 52 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болсон байна. Дамжуулах хоолойд засвар хийх явцад газрын тосны бүтээгдэхүүн алдагдасны улмаас дэлбэрэлт болсон гэдгийг хэргийн газарт ажилласан аврагчид тогтоожээ. Дэлбэрэлт асар хүчтэй байсан бөгөөд ойролцоох замын асфальтыг хуулж, байшин барилгын ханын нураасан төдийгүй олон зуун метрийн цаана зогсоол дээр байсан машинуудыг цонх хага үсэрчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан